"Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас санаачлан Дорнод хамгаалалтын захиргаа, Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Хэрлэн сумын 5-р сургуулийн 2-р ангийн Экологийн клубын багш, сурагчидтай хамтран Хэрлэн голын ногоон бүсэд хог цэвэрлэгээний ажил зохион байгууллаа. Цэвэрлэгээнд байгаль орчны байгууллагын 30 гаруй ажилтан, экологийн клубын 2 багш, 50 сурагч хамрагдан 70 гаруй шуудай хог хаягдлыг цэвэрлэж хогийн цэг дээр хүргэлээ. Энэхүү арга хэмжээнд хүүхдүүд маш идэвхтэй оролцож байсан бөгөөд бага наснаас нь экологийн боловсролыг сургалт, практикаар хослуулан олгох нь насан туршийн боловсрол болдог тул "Эко сургууль хөтөлбөр"-ийг аймгийн бүх сургуулиудад нэвтрүүлэх эхлэлийг энэ онд тавихаар төлөвлөн ажиллаж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=23036
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих