Зүүн бүсийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын ээлжит VIII бага хурал Дорнод аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд амжилттай эхэллээ. Хурлын нээлтэнд аймаг орон нутгыг төлөөлж Аймгийн засаг даргын орлогч Ш.Ёл тэргүүтэй төлөөлөл, Дорнод дээд сургуулийн захирал О.Янжмаа, Зүүн бүсийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын удирдлага, багш ажилчдын төлөөлөл, ахмад багш ажилчид, үе үеийн удирдлагууд урилгаар оролцлоо. Хөтөлбөрийн дагуу бага хурал 2017.03.24-26 хооронд үргэлжлэнэ. Хурлын эхний өдөр "Шилдэг технологич багш шалгаруулах уралдаан ", "Шилдэг судлаач багш шалгаруулах уралдаан”, шинэлэг бүтээлийн үзэсгэлэн, урлагын тоглолтууд зохион байгуулагдах бөгөөд хурлын 2 дахь өдөр спортын арга хэмжээгээр үргэлжлэнэ. Мөн энэхүү хурлаас тодорсон шилдэгүүд эцсийн шат болох улсын уралдаанд оролцох эрхээ халааслах юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=23040
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих