Германы эрдэмтэд манай дэлхийн хамгийн том "Хиймэл нар” бүтээлээ гэж The Guardian хэвлэл мэдээллээ.
Энэ том "нар”-ыг Кельнээс 50 км зайд байдаг сансрын судалгааны төвд бүтээсэн нь ердийн гэрэлтүүлгээс 10 мянга дахин их гэрэл гаргах чадалтай 149 прожетороос бүрдсэн юм байна. Энэ бүх гэрлийг ганцхан цэгт тусгах юм бол Цельсийн 3,5 мянган градус дулаан төвлөрүүлэх гэнэ.
Энэ гэрлийг асаасан өрөөнд орох юм бол хүн шууд л шатаж нүүрс болно” гэж тус төвийн захирал Бернер Хоффшмидт хэлжээ.
Туршилтын гол зорилго нь устөрөгчийн түлш гарган авахын тулд нарны эрчим хүчийг их хэмжээгээр гарган авах л юм байна. Энэ их гэрэл, энергийн тусламжтайгаар уснаас ус төрөгчийг ялган авч, цаашлаад онгоц, автомашины түлш үйлдвэрлэхэд ашиглах явдал гэнэ.
Хүн төрөлхтөн нүүрс хүчлийн хий ялгаруулж агаар бохирдуулдаггүй түлш хайж байгаа өнөө үед энэ бас нэг алхам, ус төрөгч бол үүний нэг хувилбар гэж Төслийн удирдагч нь хэлсэн байна. Гэхдээ бүх хүн рөрөлхтнийг ийм түлшээр хангахын тулд хэдэн тэр бум тонн ус, асар их эрчим хүч шаардлагатай юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=23043
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих