Дорнод аймгийн Хэрлэн сумын 3-р баг орон нутагтаа олон шинэлэг ажил хийснээрээ үлгэр жишээ болжээ. Эднийх 639 өрхийн 2248 иргэнд төрийн үйлчилгээ хүргэх үүрэг хүлээдэг, эдийн засаг-нийгмийн үзүүлэлтээрээ сумтай адил баг юм. Төвийн баг учраас хэсгийн зохион байгуулалттай, хэсэг бүрийг хариуцсан ахлагч гэрээгээр ажиллуулдгаараа хөдөөгийн цомхон багаас ялгаатай. Багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй "Хамтран ажиллах гэрээ” байгуулж, эрх үүргийг нь тодорхойлдог нь энэ багийн нэг шинэлэг ажил.
Үүний зэрэгцээ төр, хувийн хэвшлийн байгууллагуудтайгаа хамтран зах зээлийн нийгэмд яаж бүтээлч амьдрах арга ухааныг иргэд, өрхүүддээ зааж зөвлөсөн олон төрлийн сургалт зохион байгуулж хэвшүүлжээ. "Өрх бүр тариаланч”, "Хуримтлал бий болгох арга зам”, "Эрүүл мэнд–Амьдрах ухаан”, "Аз жаргалд хүрэх 10 нууц” зэрэг сургалтын үр дүнд олон айл өрх жижиг, дунд бизнес эхлүүлж, зээлийн дэмжлэгт хамрагдсан гэнэ.
"Цаашид манай баг аялал жуучлал, фермер, эрчимжсэн мал аж ахуйн бүс болон хөгжих боломжтой” гэж тус багийн Засаг дарга А.Нарангэрэл хэллээ. Мөн аймагтаа анхны эко хотхон хороололтой баг болох, Монгол дайчдын хөшөөний урд цэцэрлэгт хүрээлэн байгуулах зорилт тавьж байгаагаа дурьдлаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих