Сумын Засаг даргын Тамгын газрын жилийн төлөвлөгөөнд улирал бүрт нэг удаа "Ахмадаа сонсох өдөрлөг”-ийг зохион байгуулахаар тусгасантай холбогдуулан 2017.01.22-ны өдөр тус өдөрлөгийг зохион байгуулллаа. Өдөрлөгөөр сумын удирдлагууд болон холбогдох албан тушаалтнууд ахмад настнуудынхаа санал хүсэлтийг сонсож, хариу өгч ажиллалаа. Энэ оны хувьд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Ахмадын өргөөний гадна тохижилтонд зориулж 5 сая төгрөгийг төсөвт тусгаад байгаа ба тус ажил тун удахгүй эхэлнэ. Мөн дотоод тохижилтонд иргэдийн оролцоог уриалж Өндөрхошуу багийн Засаг дарга Ж.Батцэнгэл хувийн зүгээс холбогдох эд материалын хандивыг өргөлөө
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=23067
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих