Тус аймгийн Прокурорын газраас 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс
эхлэн ажлын 7 хоногийн хугацаанд аймгийн прокуророос батласан хууль
сурталчлах ажлын төлөвлөгөөний дагуу орлогч, туслах, хяналтын
прокурорууд Дорнод аймгийн Хэрлэн суманд байрлах 10 багийн ажлын албаны
холбогдох ажилтнууд болон баг тус бүрийн ард, иргэдэд Прокурорын
байгууллагын үйл ажиллагаа, 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажил, 2017 онд
хийж гүйцэтгэхээр төлөвлөн хэрэгжүүлж буй ажил, шинээр батлагдан мөрдөгдөж буй "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх
тухай” хуулийг сурталчлан, яриа таниулгыг хийж гүйцэтгэн, иргэдээс
гаргасан санал, хүсэлтийг хүлээн авч ажиллаа.
Мөн төлөвлөгөөний дагуу 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хяналтын прокурор Ц.Лхамсүрэн, Ч.Мөнхзул нар "Насанд хүрээгүй этгээдээс үйлдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөл”, "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийг сурталчлан таниулах зорилгоор аймгийн "Гэр бүл, хүүхэд хөгжлийн төв”-ийн мэргэжилтнүүд болон Ерөнхий боловсролын 1, 2, 5, 8, 12 дугаар дунд сургууль, "Хан-Уул” цогцолбор сургууль, "Шинэ хөгжил” цогцолбор сургууль, "Шинэ зуун” дунд сургуулиудын сургалтын менежер, нийгмийн ажилтнуудыг оролцуулсан сургалт, яриа таниулгыг хийж гүйцэтгэсэн бөгөөд сургалтанд оролцогч байгууллагуудын ажилтнуудад цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээлэл өгч, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хэрхэн хамтарч ажиллах, аймаг орон нутгийн хэмжээнд "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийг сурталчлах ажлыг идэвхжүүлэх талаар харилцан санал солилцож ажилласан байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=23087
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих