Дорнод аймагт энэ өдөр зургаан эх нярайлж, Ерөнхий сайдын сэтгэлийн илгээмжийг хүртлээ.
Хэрлэн сумын 10-р багийн иргэн Н.Энхтүвшингийн гэр бүлийн бяцхан охин Э.Гэрэл энэ өдөр аав, ээжийнхээ гурав дахь үр нь болон мэндэлжээ.
Амаржаад удаагүй нярай эх Н.Болормаад Монгол Улсын Ерөнхийлөгч Ж.Эрдэнэбатын гарын бэлгийг өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал гардуулан өглөө.
Тэрбээр Ерөнхий сайдын мэндчилгээг уламжилж, залуу эх болон түүний гэр бүлд аз жаргал, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Шинэхэн ээж Ерөнхий сайдаас гарын бэлэг хүртсэндээ туйлын талархаж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.



URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=23110
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих