
Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа 2017 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 9-ныг дуусталх хугацаанд улс орон даяар явагдах гэж байна. Энэ удаагийн судалгаанд Дорнод аймгийн Өрхийн Мэдээллийн Нэгдсэн Санд бүртгэлтэй 15271 өрхийг хамруулах ба өргөдлийн аргаар хүсэлтээ гаргасан өрхүүдийг нэмж хамруулна. ӨАТТС-ны үед судалгааны багийн ахлагч, тоологч, шивэгч, хөтөч, жолооч , удирдлага хяналтын баг, ажлын хэсэгт нийт 228 хүн ажиллана. Уг судалгаа хийгдсэнээр мэдээлэл цуглуулах ажлыг хариуцлагатай, зохион байгуулалт сайтай, чанартай хийж, айл өрхүүдийн амьжиргааны түвшингийн үнэлгээгээ бодитой, үнэн зөв хийж авах, мэдээллийн сангаа алдаагүй, үнэн бодитой мэдээллээр бүрдүүлж авахаас гадна бусад салбарын үйлчилгээг өрх, иргэнд үзүүлэх тоон мэдээлэл үүсэх боломжтой юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=23111
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
Сэтгэгдэл бичих