Уг хуралдаанд Баталгаажуулалтын зөвлөлийн орлогч дарга Н.Энхболд, Зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Ганчимэг, Баталгаажуулалтын шинжээч Б.Дүүрэнжаргал, аймгийн Засаг даргын Тамгийн газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн Үйлдвэр үйлчилгээ, худалдаа хариуцсан мэргэжилтэн З.Ариунтуяа, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Ж.Гэрэлмаа Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Б.Адъяа нар оролцов.
Хурлаар 3 аж ахуйн нэгжийн /2 хүнсний дэлгүүр, 1 караоке баар/ 3 шинээр тохирлын гэрчилгээ олгох асуудлыг авч хэлэлцэв. Гишүүд дүгнэлтийг хэлэлцэж хуралд оруулсан дээрх үйлчилгээний газруудын 2 хүнсний дэлгүүрт 1 жилээр тохирлын гэрчилгээ олгохоор шийдвэрлэж, 1 караоке баар түдгэлзүүлж хугацаатай даалгавар өгөв.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=23112
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих