ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧ, ТӨЛӨӨЛӨГЧ Н.ХҮРЭЛБААТАР:
Хуралдааны үйл ажиллагаа:
• Аймгийн ИТХ-ын ээлжит чуулганд 5 оролцож 10 удаа санал гаргаж, 18 удаа
асуулт тавьж хариулт авч хуралааны ажиллагаанд идэвхитэй оролцсон. Мөн
тэргүүлэгчийн хувьд нийт 5 удаа хуралд сууж хэлэлцэж буй асуудал болгонд
санал гаргаж, үг хэлж асуулт тавьж оролцлоо.
Томилгоот ажил:
• ИТХ-ын даргын ажил үүрэгт зөвлөх чиг үүргийн хүрээнд гадаад харилцаа,
хамтын ажиллагааны талаар хөрш зэргэлдээ улс орнууд болох ОХУ-ын
Өвөрбайгалийн хязгаарын Хууль тогтоох дээд байгууллага, Агын Буриадын
тойргийн захиргаатай харилцаа тогтоох, үргэлжлүүлэх, цаашид хийгдэх
ажлууын талаар байнга харилцаж, ИТХ-ын даргыг мэдээллээр хангав.
• ИТХ-ын даргын ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын хууль тогтоох дээд
байгууллагын урилгаар хнийсэн айлчлалын арга хэмжээг зохион байгуулах,
харилцаа холбоог бэхжүүлэх чиглэлээр идэвхитэй ажиллаа.
• Аймгийн ИТХ-ын даргын БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймагт хийх ажлыг
зохион байгуулж ажиллаа. Дээрх хоёр оронд хийсэн айлчлал албан ёсны
өндөр хэмжээн зохион байгуулагдаж, хамтын ажиллагааны гэрээ хэлцэл
хийгдэж цаашдын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойллоо.
• Аймгийн ИТХ-ын хурлаас томилогдсон төлөөлөгчийн хувьд НҮБ-ын хөтөлбөр,
Швейцарийн хөгжлийн хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдан, сургагч
багшаар бэлтгэгдэж, "Нутгийн удирдлагын чадамжийг сайжруулах” сургалтыг
аймгийн нийт ИТХ-ын 335 төлөөлөгчдөд 9 хоногийн хугацаанд, сургагч багш
нартай хамтран амжилттай зохион байгуулав.
Сонгуульт ажил:
• Сонгогдсон тойрогтоо энэ хугацаанд 8 удаа очиж ажилласанаас сумын
ИТХ-ын ээлжит чуулганд оролцож, 2014 оны төсөв, хөрөнгө оруулалт болон
цаашид хийгдэх ажил арга хэмжээнд өөрийн санал болон тойргийн иргэдийн
санал хүсэлтүүийг тусгуулж ажиллаа. Мөн сумын иргэд сонгогчидоосоо 10
захидал, хүсэлт хүлээн авч холбогдох газруудад тавьж шийдвэрлүүлжээ.
• 1-р сард сумын өвөлжилтийн байдал, 2-р сард "Сар шинийн баяр”-т
оролцож аймаг сумын сайн малчид, сайчуудын шагналуудыг гардууллаа. 3-р
сард сумын төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад зориулж БОЭТ-ийн
нарийн мэргэжлийн 4 эмчийг сумандаа ажиллуулж үзлэг, эмчилгээнд нийт 40
орчим эхчүүдийг хамруулсан байна.
• 4-сард Баяндун сумын нутаг дэвсгэр дээр гарсан аймшигт түймэрийн хор
уршиг, гарз хохиролын үед сонгогдсон тойргийн иргэд, сумын удирдлагатай
байнгын холбоотой ажиллаж, аймгийн ЗДТГ, ОБГ, холбогдох хэлтэс
агентлагуудтай холбож, гамшигт нэрвэгдэж түлэгдсэн иргэдээ аймгийн
нэгдсэн эмнэлэгт хүлээн авч, мэргэжлийн эмч нартай хамт байж амь насыг
нь аврах ажиллагаанд байнга хамт ажиллав.
• Баянун сумын нутгийн зөвлөлийн даргын хувьд нутгийн иргэдийн цуглаан
зохион байгуулж, хандив тусламж цуглуулан, нийт иргэд, байгууллага хамт
олны тусламж 750,0 орчим мянган төгрөгийн эд зүйлсийг гамшигт өртсөн
иргэд болон тэдний ар гэрт нь тусламж болгон хүргүүлсэн байна.
ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Б.БУЯНДЭЛГЭР:
• Аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан "Дорнод аймгийн газар зохион
байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”- ний төслийн хэлэлцүүлэгт оролцож үг
хэлж санал шүүмжлэл гаргав.
• ОХУ-д сургууль төгсөгчид болон орос хэл сонирхогчдын "Матрёшка” клубын
Удирдах зөвлөлийн гишүүний хувьд Өвөр Байгалийн хязгаарын Олон улсын
хамтын ажиллагаа, эдийн засаг, аялал жуулчлалын сайд Б.Г.Галсанов,
ОХУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх А.В.Оганов нарыг клубт
зочлоход хоёр орны болон Дорнод аймаг, Өвөрбайгалийн хязгаарын хоорондын
найрамдалт харилцааг бэхжүүлэх, Халхын голын түүхт ялалтын 75 жилийн ой
тэмдэглэн өнгөрүүлэхэд клубын үүрэг, санаачлагын талаар болон тэдний
зүгээс ямар дэмжлэг туслалцаа шаардлагатай байгаа тухай танилцуулав.
• "Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаас зээл олгоход баримтлах
тэргүүлэх чиглэлийг тогтоох тухай асуудлыг Бодлогын хороогоор
хэлэлцүүлэхэд оролцож санал бодлоо илэрхийлэв.
ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ С.БАЗАРГҮР:
Нэг. Төрөөс иргэдийн "хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” чиглэлээр хэрэгжүүлж
буй хөтөлбөрт хамрагдах иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дараах
ажлуудыг хийлээ.
• Хэрлэн сумын хэмжээнд нийт 50гаруй иргэнд "Оюутны түр ажлын байр”,
"Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байр дэмжих хөтөлбөр”, "Эзэнтэй
Монгол хүн”, "Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ” зэрэг хөтөлбөрийн
талаар танилцуулга хийж, зөвлөмж заавар, чиглэл өгч ажилласан байна.
• Ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр иргэдийн санал санаачлагыг дэмжин
нийт 25 хүнд төсөл бичих арга зүйн зөвлөмж өгсөн ба үүнээс 8 иргэн төсөл
хөтөлбөрт хамрагдан санхүүжилт авч төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа
эхлүүлээд байна.
Хоёр. Хэрлэн сумын хэмжээнд нийтлэг тулгараад буй бэрхшээлтэй асуудал,
тухайлсан тулгамдсан асуудлын судалгаа авч, асуудлыг шийдвэрлэх
чиглэлээр төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ П.ЦЭРМАА:
• Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.Уртнасан, Д.Урансувд
нартай хамтран эмэгтэйчүүд, эхчүүдийн эрхийн тухай асуудлаар орон
нутгийн бодлого зорилтыг танилцуулав.
• Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн 50 эмэгтэйд "Зорилготой амьдрал”,
ДБЭХС- ТӨХК-ийн 120 эмэгтэйчүүдэд "Гэрээ энергижүүлэх нь” лекц уншсан
байна.
• Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлогын хороогоор
хэлэлцүүлсэн "Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх аймгийн дэд
хөтөлбөр”-ийг хэлэлцүүлэн санал гаргасан байна.
АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих