Хаврын улиралд хуурайшилт ихтэйгээс болж ой хээрийн түймэр гарах нь ихэсдэг билээ. Өнгөрсөн амралтын өдөр орон нутагт ой хээрийн түймэр гарчээ.
Тодруулбал, Дорнод аймгийн Халх гол сумаас баруун хойшоо 40км-т орших Хөх өндөрийн овоо гэдэг газарт хээрийн түймэр гарч, ХЦ-ийн 0198-р ангиас 24 алба хаагч, 3 автомашин, 27гал унтраах хэрэгсэлтэй, Халх гол сумаас 23 иргэн,1 автомашин, 25 гал унтраах хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа талаар тус аймгийн ОБГ-аас мэдэгджээ.
Мөн түүнчлэн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р баг Их өл мөн сумын Гонир 3-р баг Ар зүрх гэдэг газруудад ой хээрийн түймэр гарчээ. Галыг унтраахаар тус аймгийн гал унтраах 40-р анги болон байгаль орчны алба хаагчид унтраахаар явжээ.
О.Сайхан
http://www.zaluu.com/read/106c703hgТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих