Өнөөдөр аргын тооллын 2014 оны тавдугаар сарын 9. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 10. Бага морь одтой, 6 цагаан мэнгэтэй цагаан луу . Сугар гараг. Өдрийн барилдлага Түлэх . Шүтэн барилдлага Мунхрахуй . Наран 5 цаг 39 минутад мандан, 20 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар, шороо малтахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19) Хоёрдмол өдөр. Хувийн санхүүгийн байдалдаа овсгоотой байна. Та худалдаа хийхийг үнэхээр хүсэх болно. Гэхдээ тэр зайлшгүй шаардлагатай бол худалдан ав, шаардлагагүй бол мөнгөө хэмнэ. Зээл олгогч, ня-бо, хяналтын байцаагч нарт ашигтай өдөр байна. Өртэй хүмүүст хугацаа хэтэрсэн тооцооны хуудсыг төлөх шаардлага гарч магадгүй.
Үхэр (4/20-5/20) Хоёрдмол өдөр. Гэр бүлийн ажил төрөлдөө багагүй анхаарал халамж тавьж хандана. Үхрийнхэн гэр орондоо эмх цэгцтэй байхыг эрмэлзэнэ. Зарим гэр бүлд шинэ хүн нэмэгдэнэ. Гэр бүлийнхэн, дотны хүмүүстээ анхаарал, халамж тавьж сэтгэл санаа, эд материалын дэмжлэг үзүүл. Санхүүгийн асуудалд хайнга, өглөгч нэг нь өөрсдөөсөө болж түрийвч нимгэн явах бололтой. Гэсэн ч найдваргүйд тооцож байсан өрөө авч чадна.
Арслан (7/23-8/22)Зарим арслангийн ордныхонд бусдын дэмжлэг тусламж үгүйлэгдэж байж болох юм. Өөрийгөө бүх зүйлийн хохирогч гэж бодохын оронд бодит байдлыг зөвөөр хүлээн авч, өөрийнхөө ааш зангаас болж ийм байдалд орсоноо хүлээн зөвшөөр. Таны энерги болон урам зориг тань бага түвшиндээ хүрэх бөгөөд бүрхэг уур амьсгал бий болгож магадгүй.
Охин (8/23-9/22) Болгоомжлох өдөр. Ямар ч ажил хийсэн удаан болгоомжтой байхаа бүү
март. Яарах нь осол аваарыг авч ирж магадгүй. Ялангуяа халуун хурц багаж
хэрэгсэлтэй ажиллахдаа. Гэр бүл болон ажил олголтын асуудал дээрээ
хийсэн төслийнхөө алдааг шалгаарай. Жолоочид замын хөдөлгөөнд оролцохдоо
соргог бөгөөд анзаарамтгай байх хэрэгтэй.
Жинлүүр (9/23-10/22) Зөрчилт өдөр. Хэрвээ та адилхан драм дахин давтагдахыг хүсэхгүй
байгаа бол сэтгэл хөдөлгөсөн тоглоомоор бүү тогло. Хуучин хэв маяг зан
чанараа өөрчлөхийн тулд шаргуу зан хэрэгтэй. Гэвч шийдэмгий жинлүүрийн
ордныхонд энэхүү өөрчлөлтийг хийх хангалттай чадвар байна. Өдөр тутмын
асуудалтай холбоотой жижиг сажиг өөрчлөлтүүдийг хий.
Хилэнц (10/23-11/21) Зөрчил ихтэй өдөр. Ихэнх хилэнцүүд ууртай түрэмгий зантай байх бөгөөд
энэ байдал нь бусдыг удирдахад хүргэнэ. Өнөөдөр танд зөвлөх хамгийн
үнэтэй зөвлөгөө бол хэт сэтгэлийн хөдөлгөөнөер хандахгүй байх явдал юм.
Үдшийг ганцаар өнгөрүүлэхийг хичээ.
Нум (11/22-12/21) Хүлээцтэй өдөр. Хайртыгаа аргадах гэсэн санааг тань тэд хүлээн авах
хандлагагүй байна. Клубын уулзалтанд очих гэж байгаа хүмүүс санхүү
арвижуулах асуудалд орооцолдож магадгүй. Хатуу чанга, зүрх зүсмээр үгүүд
ар араасаа тун удалгүй цуврах болно. Задгай худалдаа таны үүсээд
байгаа санхүүгийн асуудалд нэмэртэй бөгөөд гэрийнхээ хэрэгцээгүй
зүйлсийг цэвэрлэхэд ч тустай юм.
Матар (12/22-1/19) Завгүй өдөр. Хуанлиараа дүүрэн хийх ёстой ажил зоочихоод хэт ачаалалтай ажиллах болно. Энэ их шахуу хөтөлбөрийг бүгдийг нь зохицуулж чаддаг болохоор л таныг эрч хүчтэй гэж нэрлэдэг байх. Бусдын дургүйцэлтэй тулгарч болзошгүй. Хэрвээ та ганц бие бол хайр дурлалын шинэ адал явдалд бэлэн байгаарай.
Хумх (1/20-2/18)Сэтгэл санааны уян хатан байдал нь танд харилцаа холбоо тогтооход тань тус нэмэр болно. Ажиллах чадвар эрч хүч гайхалтай сайн байгаа тул санасанаасаа маш олон зүйлийг ч амжуулж чадна. Эрүүл мэндээ нэгдүгээрт тавьж ажиллаарай.
Загас (2/19-3/20) Хоёрдмол өдөр. Хувийн санхүүгийн байдалдаа овсгоотой байна. Та худалдаа хийхийг үнэхээр хүсэх болно. Гэхдээ тэр зайлшгүй шаардлагатай бол худалдан ав, шаардлагагүй бол мөнгөө хэмнэ. Зээл олгогч, ня-бо, хяналтын байцаагч нарт ашигтай өдөр байна. Өртэй хүмүүст хугацаа хэтэрсэн тооцооны хуудсыг төлөх шаардлага гарч магадгүй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих