Аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газар, Боловсрол, соёл урлагийн газрууд "Байгаль Орчин Мэдээлэл Сургалтын Төв”-тэй хамтран "ЭКО СУРГУУЛЬ ХӨТӨЛБӨР”-ийг 2017 оны 04 дүгээр сарын 04-05 өдрүүдэд Дорнод аймгийн ерөнхий боловсролын 2, 5, 8-р сургуулиудийн байгалийн ухааны багш, сурагчдын нийт 50 хүнийг хамруулан зохион байгуулж байна.
Тус "Байгаль Орчин Мэдээлэл Сургалтын Төв” нь 2002 оноос эхлэн 15 дахь жилдээ олон улсын эко сургууль хөтөлбөрийг Монгол Улсын хэмжээнд нийт 200 сургууль дээр хэрэгжүүлээд байгаа байгууллага юм. Дорнод аймгийн хувьд 2016 оноос эхлэн Баян-Уул, Цагаан-Овоо сумын ерөнхий боловсролын сургуулиуд дээр энэхүү хөтөлбөр төсөл хөтөлбөрүүдийн шугамаар хэрэгжиж эхэлсэн бол өнөөдөр аймаг орон нутгаас санаачлагаар Чойбалсан хотын төвийн дээрх 3 сургуулийг түшиц эко сургууль болгохоор зорин ажиллаж байна. Бусад аймгуудын хувьд энэ хөтөлбөрийг зөвхөн төслийн шугамаар хэрэгжүүлж байсан бол анх удаа орон нутгийн төсвөөр буюу байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлаар Дорнод аймагт хэрэгжиж байгаагаараа онцлог юм. Уг хөтөлбөр нь сурагчдын оролцоонд тулгуурлан тэдний идэвхи санаачлагыг хөхиүлэн дэмжих замаар хүүхэд, залуус, эцэг, эх, тухайн орон нутгийн нийт иргэдэд тогтвортой хөгжлийн талаарх ойлголт, мэдлэг эзэмшүүлж, тэдний зан үйл, хандлагыг нь өөрчлөхөд чиглэсэн байгаль орчны боловсролын олон улсын хөтөлбөр бөгөөд Дорнод аймгийн дээрх сонгогдсон сургуулиудын багш, сурагчдад Эко сургууль хөтөлбөрийг 2 жилийн туршид тодорхой сэдвийн хүрээнд хэрэгжүүлнэ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=23206
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих