Хамгийн их нь 1441 толгой үхэр, хамгийн бага нь тэмээ 3, үүнээс хээлтэгч мал 817 байна. Энэ өвөл малын гоц халдварт шүлхий өвчин тус аймгийн Матад, Хөлөнбуйр суманд гарсантай холбоотойгоор үхрийн хорогдол өндөр гарч байгаа юм. Өвчнөөр 745 толгой мал хорогдсон байна. Гэхдээ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.3 хувиар буурчээ.
Дорнод аймагт цас эрт, бас олон удаагийн давтамжтай орсноос өвөлжилт хүндэрсан ч малын хорогдол харьцангуй бага байсан гэдгийг ХХААГ-аас хэлж байна. Хаваржилт хэвийн үргэлжилж байна гэж мэдээллээ.
Б.Туяа
Эх сурвалж: Dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих