Монгол ноолуур 100 мянга давсан нь Дорнодод ажээ. "Монголын ноос ноолуурын холбоо”-ноос авсан мэдээллээр 14 хоногийн өмнөөс зүүн аймгуудын нутгаас ноолуур хурааж эхэлжээ.
Харин төвийн нутгаар 10 гаруй хоногийн дараа орж ирэх аж. Килограмм нь 96 мянгаас 100 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгааг ч дуулгалаа. Тэгвэл Дорнод аймагт ноолуурын үнэ 100 мянгаас давжээ.
Тус аймгийн хэмжээнд нийт 485828 толгой ямаанаас 121.4 тн ноолуур бэлтгэх боломжтой гэсэн судалгаа байдаг гэнэ. 2016 онд нийт 819.5 тн ноос бэлтгэх боломжтой байснаас 418.8 тн ноос буюу 51.1 хувийг бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаан, малчдын гарт 376.9 сая төгрөг, сумдын төрийн санд 41.8 сая төгрөг төвлөрүүлжээ.
Энэ нь өмнөх онтой харьцуулахад урамшуулалд хамрагдсан малчин өрх 17.6 хувиар, ноос 22.4 хувиар, 176.2 сая төгрөгөөр өсчээ. Одоогийн байдлаар Дорнодод ноолуур 100 000-103 000 төгрөг, үхрийн шир 20 000-30 000 төгрөг, адууны шир 20 000-25 000, ямааны арьс 15 000 төгрөгийн үнэ ханштай байгаа гэнэ.
И.Болд
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих