Аймгийн хэмжээнд иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих хэрэг, зөрчлийг таслан зогсоох, бууруулахад төр, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын А/86 дугаар захирамжаар "Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсооё” аянг зохион байгуулан ажиллаж байна.
Тус аяны хүрээнд аж ахуй нэгж байгууллагуудыг олон нийтийн эргүүлд татан оролцуулан зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлсний үр дүнд 2017 оны 03 дугаар сарын 20-ноос 04 дүгээр сарын 3-ны өдрүүдэд зам тээврийн осол гэмтэл өмнөх оны мөн үеэс 6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих