БНМАУ-ын
VI их хурлын шийдвэрийг үндэслэн Засгийн газрын 1930 оны 07 дугаар сарын 25-ны
өдрийн 24 дүгээр тогтоол, Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1930 оны 08 дугаар сарын
14-ний өдрийн 25 дугаар тогтоолоор "Улсын прокуроруудаас гүйцэтгэх эрх,
үүргүүдийн дүрэм"-ийг батлан гаргаснаар Монгол Улсад Прокурорын
байгууллага үүссэн түүхтэй. БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 2
дугаар сарын 07-ны өдрийн хурлын тогтоолоор Хан-Хэнтий уулын аймгийн Засаг
захиргааны зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, Дорнод аймгийг байгуулсан
байна. Дорнод аймаг байгуулагдснаар төр захиргааны байгуулагуудыг эмхлэн
байгуулж, 1931 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нарийн бичгийн дарга, байцаагч,
прокурор тус бүр нэгтэй, 3480 төгрөгийн төсөвтэйгээр Дорнод аймгийн прокурорын
газар анх байгуулагджээ. 1941 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 43 дугаар
тогтоолоор ангийн /хэсэг/ байцаагч тавыг шинээр нэмж тус прокурорын газрын орон
тоог өргөтгөсөн байна. Прокурорын газрын ангийн байцаагчаар Цэвээнсүрэн
Д.Очирхуяг /БНМАУ ын гавьяат хуульч асан/, Бэгзсүрэн, Шар, Бямба нар ажиллаж
байжээ. Дорнод аймгийн прокуророор Д.Балган, Ч.Мажигсүрэн, Б.Цэдэнбалжир,
С.Батсүх. Чадраавал, З.Дорж, Д.Шагдарсүрэн, Л.Мижиддорж, С.Аюурзана, Г.Гонгор,
Г.Мягмар, Р.Батмөнх, Ж.Найдансүрэн, Д.Даваасүрэн, Д.Цэмдзэсэм, Ж.Бямба,
Ш.Эрдэнэбилэг нар, орлогч, туслах прокуророор Д.Очирхуяг, Юмсүрэн. Д.Төмөрхуяг,
Б.Арслан, Ю.Гэндэнлхүндэв, Ж.Темөр, Д.Алгаа, Б.Цэрэнбалтав, Ж.Эрдэнэбаатар,
Ж.Бямбаа, Т.Баярсайхан, Т.Энхболд, Л.Октябрь, О.Баатарсүх, Д.Тунгалаг,
Ц.Цэрмаа. Г,Ганчимэг нар, мөрдөн байцаагч хэсгийг прокуророор Ж.Намсрай,
Б.Жигдсүрэн, Амгалан, Лувсанчүлтэм, Цэвээндугар, Бэгзсүрэн, Ч.Шар, Н.Сүхбаатар,
С.Пүрвээ, Ц.Цэнд нарын хуульчид үр бүтээлтэй ажиллаж иржээ. Тус прокурорын
газарт 1944 оноос хойш мөрдөн байцаалтын туслах прокурор /1945 он/ ерөнхий
хяналтын туслах /1946/, шүүхийн хяналтын туслах /1965 он/, 1972 оноос орлогч,
тусгай хяналтын туслах /1975 он/ зэрэг прокурорын хяналт хариуцсан орон тоог
бий болгожээ. Одоо тус прокурорын газар нь 11 прокурор, 10 захиргаа
үйлчилгээний ажилтантайгаар төрийн хуулийг сахиулах үүргээ гүйцэтгэн ажиллаж
байна. Дорнод аймгийн прокурорын газраас "Гавьяат хуульч” Д.Очирхуяг, С.Батсүх,
Б.Цэрэнбалтав нар төрөн гарч, Монгол төрийн прокурорын байгууллагын түүхийн
хуудсыг чимэж явна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=23289
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих