2017 оны 04-р сарын 11-ны өдөр Залуучуудаа сонсох өдрөөр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн "Бизнес эрхлэгч залуус"-ын төлөөлөлтэй уулзлаа. Тус уулзалтыг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Дорнод аймаг дахь Худалдаа Аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгууллаа. Уулзалтанд нийдтээ 23 ААН, иргэдийн төлөөлөл оролцож өөрсдийн болон Орон нутагт тулгарч буй бизнecийн орчны асуудлын талаар санал хүсэлтээ уламжилсан байна. Мөн Худалдаа Аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагаа, Хөдөлмөр Халамж үйлчилгээний газраас энэ онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн мэдээллийг авсан байна. Тус уулзалтын үeэр Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын дарга А.Нансалмаа энэ жилийг Залуучуудыг дэмжих жил болгон зарласнаа мэдэгдэж олон ажил төлөвлөсөн байгаагаа дуулгасан ба Аймгийн Засаг даргын зүгээс дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.
|
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=23292
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих