Америкийн Индиана мужийн Мичиганд амьдардаг Лео Шарпад Детройтын шүүхээс хар тамхи зөөвөрлөсөн хэргээр гурван жилийн хорих ял оноожээ. Шүүхээс ял сонссон Лео Шарп өнгөрсөн лхагва гаригт 90 нас хүрсэн бөгөөд гурван жилийн өмнө түүнийг Детройтод явж байхад нь цагдаагийнхан зогсоож шалгахад машинаас нь 90 кг кокаин гарсан юм. Хамгийн гол нь Леогийн хувьд энэ нь анхны тохиолдол биш байж. Тэрбээр 2010 оноос хойш АНУ-ын баруун өмнөд хэсгээс 1200 кг кокаин зөөсөн гэнэ. Үүнийхээ хариуд Мексикийн хар тамхины бүлгээс нэг сая гаруй долларын урамшуулал авсан аж.
Лео Шарп сүүлийн жилүүдэд Детройтын холбооны шүүхээр орсон хэрэгтнүүдээс хамгийн өндөр настай нь.
Лео Шарп сүүлийн жилүүдэд Детройтын холбооны шүүхээр орсон хэрэгтнүүдээс хамгийн өндөр настай нь.
Түүнээс гадна тэрбээр Дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон ахмад дайчин нэгэн. Лео Шарпыг Италид нацистуудын эсрэг тулаанд оролцсоныг нь үнэлж Америкийн Зэвсэгт хүчний дээрээсээ дөрөв дэх шагнал "Хүрэл од"-оор шагнаж байсан юм. Ахмад дайчин хар тамхи мансууруулах төрлийн бодис зөөвөрлөснийхөө төлөө шүүхээс дор хаяж 14 жилийн хорих ял сонсох ёстой байв. Гэхдээ үйлдсэн хэргээ өөрөө хүлээж, гэмээ ухамсарласан хэмээн үзсэн прокурорьшхон түүнд таван жилийн ялыг биеэр эдлүүлэхээр төлөвлөсөн ч шүүхээс гурван жил болгон бууруулсан байна.
Мөн Шарп хоригдохоос гадна Флорида муж дахь хоёр ч байшингаа хураалгаж, хагас сая долларын торгууль төлөхөөр болжээ.
ӨДРИЙН ШУУДАН
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2331
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих