Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймагт шүлхий өвчин гарчээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Цагаан хөтөл багийн малчин Ж-гийн 16 хонь, 27 ямаанд "Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрчээ. Мөн Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд баг, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Элт багт тус тус шүлхий өвчин гарсан байна. Түүнчлэн Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн малчин Н-ийн хотонд "Хонины цэцэг”, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн малчин С-ийн хотонд галзуу өвчний голомт илэрсэн байна.
Дээрх газруудад хорио цээрийн дэглэм тогтоосон хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=23325
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих