Аймгийн Статистикийн хэлтсийн мэдээлснээр, Дорнод аймагт бүртгэлтэй ажил хайгч иргэд 2017 оны эхний 3 сарын байдлаар 1956 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 3.5 хувиар буурч, 2016 оны жилийн эцсийн дүнгээс 7.2 хувиар өссөн байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 891 буюу 45.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 3.1 пунктээр өссөн. Мөн бүртгэлтэй ажилгүй иргэдийн боловсролын түвшинг 0.4 хувь нь магистр/докторын, 19.4 хувь нь дээд, 7.1 хувь нь тусгай дунд, 10.5 хувь нь техник болон мэргэжлийн, 51.5 хувь нь бүрэн дунд, 7.3 хувь нь бүрэн бус дунд, 2.4 хувь нь бага, 1.4 хувь нь боловсролгүй иргэд эзэлж байна.
Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 55.7 хувь нь 15-34 насны залуучууд байна.
Хөдөлмөрийн хэлтэст ирсэн 143 ажлын байрны захиалгыг 29.4 хувь уул уурхай, олборлох үйлдвэрийн, 21.0 хувийг боловсролын, 15.4 хувь нь цахилгаан хий, уур, агааржуулалт, 10.5 хувь нь үйлчилгээний, 7.0 хувь худалдааны салбараас тус тус ирүүлсэн бол 16.8 хувийг бусад салбараас ирүүлсэн захиалга байна.
Ажил хайгч 129 иргэн ажилд зуучлагдан орсоны 44.2 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Аймгийн хэмжээнд 131 шинэ ажлын байр бий болсон нь байнгын ажлын байр байна.
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих