Монголын төрийг сульдаасан "Фортуна”
гэдэг бөөгийн мөргөл шашны зан үйл Доронд аймагт хүрч. Саяхан энэ
аймгийн Засаг дарга С.Ганбат мундаг орлогч зөвлөх нараа тэргүүлэн Хэрлэн
голоо тахих ёслол гэгчийг үйлдэж. Засаг дарга С.Ганбат нь хамгийн олон
орлогч зөвлөхтэй гэдгээрээ засаг ноёд дундаа тэргүүлдэг. Энэхүү
нүсэр тахилга тайлгыг төсвийн мөнгөөр хийж төрийн албан хаагчид бүхэл
өдрийн ажлаа алджээ. Үүний оронд хүүхэд залуусын дунд эх дэлхий байгаль
орчноо хамгаалах хайрлахад чиглэсэн сургалт хүмүүжлийн ажлыг зохион
байгуулсан бол илүү үр дүнтэй
тусахсан. Ядахдаа тахиж шүтдэг голынхоо эрэг хавийн хог хаягдлыг
цэвэрлэж болох байсан. Мөн хуулиар төр шашны үйл ажиллагааг зааглаж
өгсөн атал аймгийн дарга нь орлогч болон баахан сул цалинтнуудаа
дагуулан мухар сүжгийн ёслол хийсэн нь хууль зөрчсөн хэрэг болж. Ийнхүү
Монголын төр улам мунхарч байна. Орон нутгийн дарга нар гэж баахан л
баяр ёслол хийсэн, уул овоо тахисан жийптэнгүүд болжээ. Гал тахиад уул
ус аргадаад Дорнодод ард түмний аж амьдрал дээшилсэнгүй. С.Ганбатыг
засаг дарга, Р.Зоригтбаатарыг ИТХ-ын дарга болсоноос хойш тэнгэр хангайн
зан ааш харин ч улам ширүүссэн гэнэ.
NUUTS.MN
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2337
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих