"Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төсөл Дорнод аймагт нээлтээ хийлээ.Энэхүү төсөл Монгол улсад 2015 онд хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2017 онд 10 аймаг, Улаанбаатар хотын 3 дүүрэгт 2017 оны 4 дүгээр сараас 2017 оны 9 дүгээр сарын хугацаанд хэрэгжих юм. Иргэд төрийн үйлчилгээг сайжруулах, иргэдийн эрхийг хамгаалах, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө төрийн үйл ажиллагаанд бүтээлчээр оролцож, түүний үр дүнг хянах үйл явцыг нийгмийн хариуцлага гэнэ.
Манай аймагт 20 иргэний нийгмийн байгуулал, 40 иргэдийн төлөөллөөр дамжуулан төрийн үйлчилгээнд хяналт үнэлгээ хийж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний ил тод хариуцлагатай байдлыг сайжруулах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготойгоор тус төслийг хэрэгжүүлж байна.
Тус төсөл нь "Эмзэг бүлгийн иргэдийн эмнэлгийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх” нэрээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1, 2, 8 дугаар багийн эмзэг бүлгийн иргэдийн дунд хэрэгжих бөгөөд энэхүү төслийн эцсийн зорилго нь иргэдийг төрийн үйл ажиллагааг үнэлдэг чадвартай болгох явдал юм.Иргэд төрийн үйлчилгээнд хяналт тавьснаар төрийн үйлчилгээний талаар мэдээлэл цуглуулж, баталгаажуулах, эрх зүйн хэм хэмжээг бодит байдалтай харьцуулан үнэлгээ өгч чадавхжих, өөрсдийн оролцоог мэдрэх, эрхээ мэдэх олон давуу талтай байдаг.
Төслийг Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлаг санхжүүлж байгаа юм.
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих