Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Улаанбаатар хотын "Иргэний боловсрол” төрийн бус байгууллагатай хамтран "ЗАЛУУЧУУДЫН УТГА УЧИРТАЙ ОРОЛЦООГ ХАНГАХ НЬ ” 2 өдрийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал нар оролцлоо.
Тус сургалт нь Залуучуудын хөгжлийн асуудлаар үүрэг хүлээгчид болон орон нутгийн залуучуудын хөгжил, утга учиртай оролцооны талаарх залуучуудын ойлголтыг нэмэгдүүлэх, орон нутгийн болон үндэсний бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээнд залуучуудын оролцоог хангах чадварыг дээшлүүлэх, төр төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой бөгөөд уг сургалтанд залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл, төрийн байгууллагын залуучууд, иргэдийн хурлын төлөөлөгчид, ажилтнууд зэрэг залуучуудын төлөөлөл хамрагдсан юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих