Баян-Уул сумын II багийн нутаг Номгон хэмээх газарт хаваржиж буй малчин Галсаны Ганзоригийн хотонд энэ сарын 15-нд хонь нь ихэрлэж, дөрвөн ихэр хурга гарчээ. Ямаа ихэрлэх нь элбэг, харин хонь ихэрлэх, тэр дундаа дөрвөн ихэр хурга гарсан нь ховор тохиолдол аж.
Малч удамтай хоёрдугаар багийнхан "Манай хотонд тохиолдож байгаагүй” гэж олзуурхан төлөөр өсөхийн бэлгэдэл хэмээн баяртай байна. Малч эзэд, төлчин багачууд нь ихэр хургануудаа угжин мал болгохоор ажиллаж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих