2016 он гэхэд бүх аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбоно гэж байсан ч өнөөдрийг хүртэл авто замууд бүрэн ашиглалтанд орж чадаагүй байна. Дорнод аймгийн Чойбалсан хотоос нийслэлтэй холбох хатуу хучилттай авто замыг өнгөрсөн удаа 4 удаа нээж тууз хайчилсан боловч өнөөг хүртэл зам бүрэн тавигдаагүй байна.
Шинэчлэлийн Шийдлийн тодотголтой засгийн газрууд 2016 он буюу сонгуулийн 4 жилдээ багтаан бүх аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох төлөвлөгөө гаргаж байсан. Графикийн дагуу 2013 онд Чойбалсан- Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай авто зам ашиглалтанд орох байсан ч энэ замыг барьж байсан ”Насны зам”, "Хансуун зам” компаниуд замаа барьж дуусгалгүй дутуу хаяад явчихсанаас болоод одоо хүртэл ашиглалтанд орж чадаагүй байгаа гэдгийг хэллээ.
Дээрх замын эвдэрсэн дутуу байгаа зарим хэсгийг арч капитал компаниар хийж гүйцэтгүүлж байгаа бөгөөд ямартай ч энэ онд дээрх замыг дуусгана гэлээ. Авто замын барилгын ажилд гүйцэтгэж компаниуд маш хариуцлагагүй ханддаг байдлыг хална гэдгийг зам тээврийн дэд сайд тодотголоо.
А.ИЧИНХОРЛОО
Эх сурвалж: Dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих