Дашбалбар сумын С.Зоригийн нэрэмжит ЕБС-ийн биеийн тамирын багш Бүмбэйн
Дашдаваа агсны нэрэмжит сумдын өсвөр үеийн гар бөмбөгийн аварга
шалгаруулах тэмцээн 2017 оны 04 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд
амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд Баяндун, Баян-Уул,
Булган, Дашбалбар, Чойбалсан сумын эрэгтэй 7 баг, эмэгтэй 6 баг хурд
хүч, авьяас чадвараа уралдуулан өрсөлдсөнөөс Дашбалбар сумын охидын баг
тэргүүн байр эзэлж алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, Чойбалсан сумын
охидын баг дэд байр мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, Баян-Уул
сумын охидын баг гутгаар байр хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал,
хөвгүүдийн тэмцээнд Баяндун сумын баг тэргүүн байр эзэлж алтан медаль,
өргөмжлөл, мөнгөн шагнал, дэд байрыг Чойбалсан сумын баг эзэлж мөнгөн
медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, гутгаар байрыг Дашбалбар сумын баг
эзэлж хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналыг тус тус хүртсэн.
Багийн дүнгээр С.Сайнбат дасгалжуулагчтай Дашбалбар сумын ЕБС-ийн баг 1-р байранд шалгарч шилжин явах цомын эзэн, Наранхүү дасгалжуулагчтай Чойбалсан сумын ЕБС-ийн баг 2-р байр, Батбаатар дасгалжуулагчтай Баяндун сумын ЕБС-ийн баг 3-р байранд шалгарав.
Тэмцээнийг амжилттай зохион байгуулсан С.Зоригийн нэрэмжит ЕБС, ивээн тэтгэсэн Бүмбэйн Дашдаваа агсны ээж, хань, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд болон хамт ажиллаж байсан ахмад багш нартаа талархал илэрхийлье.

Дашбалбар сумын мэдээллийн ажилтан

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=23389
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих