Дорнод аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлгөөн боллоо. Энэ зөвлөлгөөнөөр эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа ажилгүйдэл, гэр бүлийн хүчирхийлэл, нийгмийн тэгш бус харьцаа зэрэг олон асуудлыг хэлэлцсэн байна.
Энэхүү форумыг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хөгжлийн төвийг түшиглэн зохион байгууллаа. Аймгийн салбар, салбарын төлөөлөл болсон эмэгтэйчүүд болон гэртээ хүүхдээ хардаг зарим ээжүүдийг оролцуулж тэдний санал бодлыг сонсож, дуу хоолойг нэгтгэх зорилгоор жил бүр нэг сэдвийн хүрээнд энэ зөвлөлгөөнийг зохион байгуулж ирсэн юм.
Энэ удаагийн хэлэлцүүлэг хүн амаа өсгөх бодлого, амьдралын чанар, сэдвийн дор, бидэнд шийдэл байна уриатайгаар зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт 18-34 насны бүхий л бүлгийн төлөөлөл болхуйц 60 гаруй залуу эмэгтэй хамрагджээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих