Өнөөдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд Эрчим хүчний тусгай зөвшөөрөл
эзэмшигчдийн зүүн бүсийн уулзалт зөвлөлгөөн”-ий үйл ажиллагаа эхэллээ.
Эрчим хүчний салбарын хүний нөөц, техник, технологи, санхүү, эдийн
засгийн чадавхыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү уулзалт зөвлөлгөөнийг
Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, "Дорнод бүсийн эрчим
хүчний систем” ТӨХК болон бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамтран
зохион байгуулж байна. Энэ үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга
А.Тлейхан "Эрчим хүчний зохицуулах хорооны санаачилгаар Дорнод аймагт
зохион байгуулж буй эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компани,
байгууллагуудын Зүүн бүсийн уулзалт-зөвлөлгөөнд хүрэлцэн ирж оролцож буй
бүтээн байгуулагч, баялаг бүтээгч Та бүхэнд ЭХЗХ-ны нэрийн өмнөөс болон
хувиасаа талархал илэрхийлж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг
хүсэн ерөөе.
dornodmedee.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=23392
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих