Дорнод аймгийн нийт өрхийн 55.4 хувийг Хэрлэн сумын буюу аймгийн төвийн өрх эзэлж байна. Сумдын өрхийн тооны өсөлтийг авч үзвэл 2016 онд Сэргэлэн сумаас бусад сумдын өрх эерэг өсөлттэй байгаа юм. Харин Сэргэлэн сумын хувьд өмнөх оноос 2 өрхөөр багассан байна.
Аймгийн хэмжээнд нийт 23324 өрх тоологдсон нь өмнөх оноос 408 өрхөөр өссөн байна. Нийт өрхийн 12925 буюу 55.4 хувь нь аймгийн төвд, 4549 өрх буюу 19.5 хувь нь сумын төвд, хөдөөд 6098 өрх буюу 25.1 хувь нь оршин сууж байна.
Өнчин хүүхдийн мэдээлэл: Дорнод аймагт өнчин хүүхдийн тоо 2016 оны жилийн эцсийн байдлаар 897 болж өмнөх оныхоос 8.8 хувь буюу 87-оор буурсан байна. Бүтэн өнчин хүүхдийн тоо 1-ээр буурсан байна. 2016 онд нийт өнчин хүүхдийн 11.5 хувь нь бүтэн өнчин, 88.5 хувь нь хагас өнчин хүүхэд байна.
Сүүлийн 5 жилийн динамикаар харахад өнчин хүүхдийн тоо жил ирэх тутам буурсан байна.
Өрх толгойлсон эх. Сүүлийн 5 жилд аймгийн хэмжээнд өрх толгойлсон эхчүүдийн тоог авч үзвэл 2015 он хүртэл бууралттай байсан бол 2016 онд 2015 оноос 106 хүнээр өссөн байна. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 56.9 хувь нь 3 хүртэлх гишүүнтэй, 37.9 хувь нь 3-5 гишүүдтэй, 5.2 хувь нь 5 ба түүнээс дээш гишүүдтэй өрх байгаа юм. Өмнөх оноос 3 хүртэлх гишүүнтэй өрх 2.5 пунктээр, 3-5 гишүүнтэй өрх 2.7 пунктээр нэмэгдсэн байхад 5 ба түүнээс дээш гишүүнтэй өрх 1.7 пунктээр буурсан байна. нэмэгдсэн байна.
Өрх үүсгэн ганц биеэр амьдарч буй ахмад настан. Ганц биеэр амьдарч буй ахмад настай өрхийн тоо 2016 онд 637 байна. Энэ үзүүлэлт нь өмнөх оноос 118 хүнээр нэмэгдсэн байна. Ганц биеэр амьдарч байгаа 60 болон түүнээс дээш настай эрэгтэй ахмад настай хүмүүс 35.6 хувийг эзэлж байна. Эдгээр хүн амын 10.04 хувь нь тэтгэвэр тэтгэмж тогтоолгосон ахмад настан байгаа юм.
Гэрлэлт ба цуцлалт
2016 оны байдлаар Дорнод аймгийн хэмжээнд нийт 476 хүн гэрлэсэн юм. Энэ нь Дорнод аймгийн 1000 хүн тутамд 6 гэрлэлт ногдож байна.
2016 оны байдлаар Дорнод аймгийн 18 ба түүнээс дээш насны 1000 хүн тутамд 9 гэрлэлт ногдож байгаа юм.
2016 оны байдлаар Дорнод аймгийн хэмжээнд нийт 87 салалт бүртгэгдсэн бөгөөд энэ дорнод аймгийн 1000 хүн тутамд 1 салалт ногдож байна.
Эх сурвалж: Дорнод аймгийн Статистикийн хэлтэс

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих