Дорнод аймаг сүрьеэгийн өвчлөлөөр улсдаа 3-т бичигдэж байна. Жилд дунджаар 150 хүн сүрьеэгээр өвчилж байна. Сүрьеэгийн өвчлөл өндөртэй Азийн 7 орны 4-т Монголд улс бичигдэж байгаа бол Дорнод аймаг улсдаа эхний 3-т бичигдэж байгаа нь анхаарах шаардлагатай болсныг харуулж байна. Энэ өвчний гол шалтгаан нь нийгмийн амьдрал ядуу буурай байгаагаас үүдэлтэй гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.
Нэг үгээр бол нийгэм ядуу байх тусам сүрьеэгийн өвчлөл өндөр байдаг гэж үзэж байгаа юм. Гэхдээ нийгмийн амьдралаас шалтгаалах зйүл гээд орхилгүй өвчнийг бууруулах боломж байгааг тэд хэлж байна. Ингэхийн тулд сүрьеэгийн эрт үеийн илрүүлэг шинжилгээг нийт хүн амдаа хийх шаардлагатай гэж байгаа юм. Гэтэл эрт үеийн илрүүлэг шинжилгээг хийх тоног төхөрөржм хөрөнгө санхүүжилт дутагдалтай байна. Тодруулбал, явуулын шинжилгээний тонтог төхөөржим байхгүй тул зөвхөн эрсдэлтэй гэж үзсэн бүлгийн хүмүүсийг л энэ төрлийн шинжилгээнд хамруулах болж байна.
Гэтэл иргэд шинжилгээндээ хамрагддаггүй, сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд эмчилгээгээ бүрэн эдгээлгүй хаячихдаг зэрэг иргэн хүний хариуцлагагүй байдлаас болж өвчинөө архагшуулж улмаар халдвар түгээж байгаа гэдгийг тодотголоо. Сүрьеэгийн өвчлөл агаар дуслын замаар дамжин халдварладаг учраас энэ төрлйин өвчлөлийг бууруулахад онцгойлон анхаарах шаардлагатай байна.
А.ИЧИНХОРЛОО
Эх сурвалж: Dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих