АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2014-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МӨРИЙН ХӨТӨЛБӨР
Аймгийн Засаг даргын 2014–2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг 3 бодлогын 15 бүлгийн хүрээнд нийт 185 зорилтыг хэрэгжүүлэхээр тодорхойлж байна. Үүнд:
Аймгийн Засаг даргын 2014-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулж мөн иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан боловсруулж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны ээлжит 5 дугаар хуралдааны 02 дугаар тогтоолоор 3 бодлогын 15 бүлгийн хүрээнд нийт 185 зорилтыг хэлэлцүүлэн хэрэгжүүлж эхлээд байна.
АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙГ 2014ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Аймгийн Засаг даргын 2014-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тулгуурлан аймгийн нийгэм, эдийн засгийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны ээлжит 5 дугаар хуралдааны 03 дугаар тогтоолоор 3 бодлогын 14 бүлгийн хүрээнд нийт 159 зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөн үйл ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж байна.
Уг үндсэн чиглэл нь Төрийн бодлогын хүрээнд, Нийгмийн салбарын хүрээнд, Эдийн загийн бодлогын хүрээнд гэсэн 3 бүлэг 14 дэд бүлэг 159 хэрэгжүүлэх үйл ажиллагааны заалтуудтай бөгөөд энэ оны 04 дүгээр сарын 01-ний байдлаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд 25%-тай дүгнэгдэж байна.
2014 ОНД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХИЙГДЭХ АЖЛУУД
Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар манай аймагт
2014 онд нийт 35.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлууд
хэрэгжихээр батлагдаад байна.
Аймгийн хэмжээнд 2014 онд улсын төсвийн хөрөнгөөр 21 тэрбум төгрөгийн
34, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 1.6 тэрбум төгрөгийн 32, орон нутгийн
хөгжлийн сангийн хөрөнгөөр 12,3 тэрбум төгрөгийн 298, Байгаль орчныг
хамгаалах, нөхөн сэргээх зардлаар 0.7 тэрбум төгрөгийн , нийт 35,7
тэрбум төгрөгийн 112 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр байна.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс 7.2 тэрбум төгрөгийг сумдад
дахин хуваарилсан бөгөөд энэхүү хөрөнгөөр сумд нийт 261 төсөл, арга
хэмжээ хэргэжүүлхээр төлөвлөөд байна.
Томоохон хөрөнгө оржуулалтын ажлаас дурдахад 515 сая төгрөгөөр "Аймгийн
төвийн цахилгаан хангамж, гэрэлтүүлгийг шинэчлэх”, 1.2 тэрбум төгрөгөөр
"Чойбалсан хотод шинэ авто зам тавих”, 300 сая төгрөгөөр "Хотын төвд
ногоон байгууламж бүхий явган хүний болон дугуйн зам байгуулах”,
Политехникийн коллежийн цогцолбор хотхон болгон хөгжүүлэх гэх мэт ажлууд
багтсан байна.
Санхүүжилтийн эх үүсвэр | Батлагдсан хөрөнгө /тэрбум/ |
Улсынтөсөв | 21.0 |
Ороннутгийнтөсөв | 12.3 |
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө |
|
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардал |
|
Нийт дүн | 35.7 |
Эдгээрийг салбараар нь авч үзвэл:
Салбар | Батлагдсан хөрөнгө /тэрбум/ |
Боловсрол | 1.3 |
Соёл, спорт | 1.8 |
Эрүүлмэнд | 2.9 |
Халамжүйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт | 3.9 |
Барилга, хоттөлөвлөлт, цахилгаанэрчимхүч, гэрэлтүүлэг |
|
Зам, гүүр | 5.5 |
Хөдөөажахуй | 0.8 |
Байгальорчин, ногоонбайгууламж | 2.1 |
Бусад | 1.2 |
Нийт дүн | 36.0 |
2014 онд орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас манай аймгтийн орон нутггийн хөгжлийн санд нийт 12.0 тэрбум төгрөг дахин хуваарилахаар баталсан.
Ñóìäûííýðñ | Сумдад хуваарилагдсан дүн |
Áàÿíäóí | 382,065.5 |
Áàÿíò¿ìýí | 303,330.0 |
Áàÿí-Óóë | 410,669.5 |
Áóëãàí | 280,738.2 |
Ãóðâàíçàãàë | 291,680.6 |
Äàøáàëáàð | 434,046.1 |
Ìàòàä | 545,718.3 |
Õàëõãîë | 601,206.3 |
Õºëºíáóéð | 306,230.1 |
Ñýðãýëýí | 293,970.9 |
Öàãààí-Îâîî | 376,698.2 |
×îéáàëñàí | 342,143.9 |
×óëóóíõîðîîò | 350,931.2 |
Õýðëýí | 2,290,340.4 |
Àéìàã | 4,806,512.8 |
ÍÈÉÒ | 12,016,282.0 |
ТӨСВИЙН ОРЛОГЫН ТАЛААР
Орон нутгийн төсвийн нийт орлого 17940.9 сая төгрөг төлөвлөгдсөнөөс 18046.9 сая төгрөг, үүнээс урсгал орлого 2216.1 сая төгрөг төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 3263,1 сая төгрөгт хүрч 1047,1 сая төгрөгөөр буюу 47.2 хувиар давж биелэлээ.
- Сум 413.9 сая
- Аймаг 633.2 сая төгрөгөөр давж биелэлээ.
Төсвийн урсгал орлогын төлөвлөгөөг бүх сумд давуулан биелүүлсэн.
ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ТАЛААР
Аймгийн төсвийн нийт зарлага 18988,7 сая төгрөг төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 14421,7 сая төгрөг болж төлөвлөгдсөн зардлын 75.9 хувийг буюу гарсан гүйцэтгэлийг бүрэн санхүүжүүлсэн. Сумдын төсвийн зарлага 13255,5 сая төгрөг байхаар төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 10983,6 сая төгрөг болж төлөвлөгдсөн зарлагын 82.9 хувийг зарцууллаа.
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТАЛААР
Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн санд 2852 ажил хайгч иргэн бүртгэлтэй байна. Аж ахуй нэгж байгууллагууд сул чөлөөтэй ажлын байрны 489 захиалга ирүүлснээс 160 иргэн байнгын болон түр ажлын байранд зуучлагдан нийт 418 ажил хайгчийг ажлын байранд зуучлаад байна
-"Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд нийт I,II дугаар ээлжинд нийт 322 иргэн хамрагдаж байгаа бөгөөд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 5 мэргэжлээр 153, Политехник коллежид 8 мэргэжлээр 169 иргэн суралцаж байна.
-40-өөс дээшнасныиргэдийнхөдөлмөрэрхлэлтийгдэмжиххөтөлбөрийн хүрээнд Хэрлэн сумын 10 багийн хэмжээнд 04 дүгээр 01-ний өдрөөс эхлэн 16 бүлгийн 35 иргэн ажиллаж байна.
– Эзэнтэй монгол хөтөлбөрийн хүрээнд Хэрлэн сумын 10 багт ногоон ажлаар 20 иргэн ажиллаж байгаагаас 2, 4 дүгээр багуудад ажлын албаны удирдлаган дор 4 иргэн, Гэрэл сэтгэмж орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт 16 иргэн ажиллаж байна.Мөн хөдөөгийн 13 суманд нийт 71 иргэн ажиллаж байна.
-"Гэрэл сэтгэмж” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар "Нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, өнгө үзэмжийг сайжруулах, шинэлэг түвшинд хүргэх чиглэл болон, Гудамж талбайн гэрэлтүүлгийг сэргээн засварлах, шинэчлэн байгуулах ажил” -ын хүрээнд 20 иргэн, "Өв тэгш эрх” СӨХ-ны 16-р байрны гадна тохижилтын ажилд 10 иргэн тус тус ажиллаж байна.
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХАМРАГДАЛТ
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын ирүүлсэн чиглэлийн дагуу "Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хууль”-д заасан 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ хүндэтгэн үзэх болон аргагүй шалтгааны улмаас нөхөн даатгуулаагүй иргэдийг 2014 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд бүртгэн, 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор баталгаажилтийн хуудсыг олгох ажлыг зохион байгуулж эхлээд байна.
Энэ хугацаанд бүртгүүлсэн иргэдийн нөхөн тооцуулсан хугацааг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөрөөс эхлэн хүчинтэйд тооцох юм.
"Нийгмийн даатгалтай малчин 2014” улсын уралдаанд аймгийн хэмжээнд нийт 1000 малчин сайн дурын даатгалд хамруулахаас 1 дүгээр улирлын байдлаар шинээр малчин үнэмлэхтэй 196, малчин үнэмлэх тэмдэггүй 122 иргэн сайн дурын даатгалд хамрагдсан байна.
- Аймгийн хэмжээнд энэ онд 4851 даатгуулагч сайн дурын даатгалд хамруулах төлөвлөгөөтэй áà 1 ä¿ãýýð óëèðëûí áàéäëààð 3592 иргэн сайн дурын даатгалд хамрагдаж төлөвлөгөө 74,0 хувиар биелсэн. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулвал 1281 хүнээр буюу 55,4 хувиар өссөн дүнтэй байна.
Аймгийн хэмжээнд сайн дурын даатгалд шинээр 712 иргэн хамрагдсан байна.
НИЙГМИЙН ХАЛАМЖ
- Нийгмийн халамжийн тэтгэвэр олгох үйлчилгээнд 2250 иргэн, Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмж олгох үйлчилгээнд нийт 1272 иргэн, Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай иргэнд үзүүлэх хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламж873 иргэн, Ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлсэн тусламж, хөнгөлөлт үйлчилгээ 3516 иргэн , Эх хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд эх гэр бүлд үзүүлсэн мөнгөн тусламж нийт 1981 эхэд, Алдар цолтой ахмадуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламжийг 25, Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ буюу сэргээн засах үйлчилгээ, амьдралын итгэл үнэмшил хөдөлмөрийн дадал олгох сургалтанд 161 иргэн нийт 10078 иргэн нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих