Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, бусад холбогдох тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, аж ахуйн нэгж байгууллагуудад хяналтын тогтолцоо, ажлын байранд тавигдах аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн осол зөрчлийг бууруулах зорилгоор "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” сарын аяныг "Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг ажлын байрандаа мөрдөцгөөе” уриан дор 4 дүгээр сарыг дуустал зохион байгуулагдаж байна.
Өнөөдөр аж ахуй нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй, байдал эрүүл ахуйн ажилтны сургалтыг Политекникийн дээр зохион байгууллаа. Сургалтын үйл ажиллагаанд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн дарга, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл оролцлоо. Сургалтаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Ажил олгогч эздийн гаргадаг алдаа, түүнийг засах арга зам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн хэрэгжилт сэдвүүдээр сургалт явагдлаа. Сургалтад 30 орчим аж ахуй нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй, байдал эрүүл ахуйн ажилтнууд оролцож сургалтад хамрагдсан юм.
Аяны хүрээнд ХАБЭА-н тухай хуулийг сурталчлах, мэдлэг сорих АХА тэмцээн, зөвлөн туслах ажил, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн ослоор амь нас барагсдын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ, ЕБС-ын сурагчдын дунд гар зургийн уралдаан зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдана.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих