Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст салхи шуургатай сэрүүхэн байхыг анхааруулж байна.
2017 оны 04 дүгээр сарын 21-ний 16-22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 12-14 м/с, шороон шуурга шуурна. 17 цагт 3 хэм, 20 цагт 1 хэм дулаан байна.
2017 оны 04 дүгээр сарын 21-ний 20 цагаас 04 дүгээр сарын 22-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 18-23 дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгороор 0-5 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч орон шуурга шуурна. Шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө сэрүүсч 5-10 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос өдөртөө секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.
2017 оны 04 дүгээр сарын 23-наас 04 дүгээр сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
23-нд зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24, 25-нд Хангайн уулс болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 23-нд нутгийн зүүн хагаст, 24-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст сэрүүсч Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих