Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс Нийгмийн даатгалын
байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ойг угтан ажил олгогч, иргэд,
датгуулагчдад зориулсан нэгдсэн өдөрлөгийн арга хэмжээг 2017 оны 4
дүгээр сарын 26-ны өдөр "ТУСГААР ТОГТНОЛЫН ТАЛБАЙ”-д зохион
байгуулагдаж байна.
Уг өдөрлөгийн арга хэмжээнд иргэдэд нийгмийн даатгалын тухай хууль
тогтоомжийг сурталчилан таниулах, НД-ын дэвтэр, ЭМД-ын гэрчилгээг
баталгаажуулахаас гадна ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг
нөхөн тооцох тухай хуулинд хамрагдсан иргэдийн баталгаажилтын хуудас
олгох, гарын авлага тараах материалаар ханган үйлчилгээ үзүүлж байна.
Мөн өдөрлөгийн үеэр аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн үйл ажиллагаагаа сурталчилан бүтээгдэхүүн үйлчилгээгээг хүргэж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих