Шинэ барга баруун хошуу бол Хөлөнбуйрын алдар цуутай тал нутгийн нэг
хэсэг нь болно. Хятад, Монгол, Орос гурван улсын уулзварт байршдаг.
Нутаг дэвсгэрийн ерөнхий талбай 25000 кв.м, 40 000 гаруй хүн амтай.
Монгол үндэстнээр голлосон. Эвэнки, Орчин,Хотон, Манж зэрэг 11
үндэстэнтэй. Тал хээрээрээ олон төрлийн өвс ургамалтай, олон зүйлийн
ашигт малтлал баялаг, Хятад улсын хэмжээнд 5 дахь цэнгэг нуур болох
Хөлөн нуур, Хятад Монгол улсыг холбосон Буйр нуурууд энд байдаг. Мөн
нүүдлийн шувуудын вант орон- Улаан нуур, Хөлөнбуйр тал нутгийн хамгийн
их овоо-Богд уул, монгол үндэстний соёлын ордон-Барга музей зэрэг
байгалийн үзэмж бүхий нутаг хийгээд үзвэр үйлчилгээний газруудтай.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=23485
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих