Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон Монгол бичгийн нийгэмлэгээс хамтран 2 дах жилдээ зохион байгуулж байгаа "Миний Монгол Бичиг” уралдааны шилдгүүд тодорлоо. Мянга гаруй жилийн түүхтэй босоо монгол бичгийг хйоч үедээ өвлүүлэн үлдээх монгол түүхийн өв соёлын үнэ цэнийг өсгөх зорилгоор зохион байгуулсан энэхүү уралдаанд хот хөдөөгийн 700 гаруй сурагч , багш оролцлоо.
Уралдаанд оролцогчид ерөнхий боловсролын сургуулийн 7-9-р анги, 10-12-р анги болон насанд хүрэгчид, мэргэжлийн багш, бүтээл гэсэн 4 ангиллаар өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан бөгөөд 10-12-р ангид Дорнод аймгийн Шинэ хөгжил цогцолборын 12-р ангийн сурагч Дөлгөөн тэргүүлсэн байна.
Эх сурвалж: dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих