2014-5-11-ний өдрийн байдлаар Хэнтэй нуруунаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Туул, Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд усны түвшин өнгөрсөн өдрүүдэд хоногт 5-25 см нэмэгдэж Хэрлэн Мөнгөнморьт орчмоор үерийн түвшинд дөхөн үерлэж байна. Хангай нурууны арын Идэр, Урдтамир, өврийн Буянт, Хожуул, Завхан, Байдраг, Хэнтэй нурууны баруун хажуугийн Хүдэр, Шарын гол, Сэлбэ, Улиастай, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Хэрлэн, Их хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчимд болон Алтай нурууны Буянт, Увс нуурын савын Хархираа, Түргэн болон Сэлэнгэ мөрний адаг хэсгээр олон жилийн дундаж түвшинг 20-55 см давсан байна. Иймд дээрх голуудын сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжтой байхыг Ус судлалын сектороос зөвлөж байна.
Дохио !!! Цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэх мэдээ
Дундговийн нутаг, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун
хэсгээр салхи баруун хойноос секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон
шуурга шуурна.
Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөөдөр нутгийн төв хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан
шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхитай сэрүүхэн байхыг анхааруулж
байна.
2014 оны 05 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Төвийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн
нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн өмнөд, зүүн зүгийн нутгийн хойд
хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи говь талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос
секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 16-18 метр хүрч шороон болон
цасан шуурга шуурна. Алтайн өвөр говь болон говь, зүүн зүгийн нутгаар
18-23 градус, бусад нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар
4-9 градус, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын саваар 8-13 градус, бусад
нутгаар 13-18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи
баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд түр зуур
16-18 метр хүрч ширүүснэ. Өчигдрөөс сэрүүсч 11-13 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус дулаан, харьцангуй чийг 53 хувь,
агаарын даралт 857 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2014 оны 5 дугаар сарын 13-наас 2014 оны 5 дугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
13-нд зүүн зүгийн нутгаар, 14-нд баруун болон төвийн нутгийн хойд
хэсгээр,15-16-нд зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 13-нд
говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 15-нд зарим газраар
секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай,
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8
градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө
3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус
хүйтнээс 3 градус, өдөртөө 8-13 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих