Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг Дорнод нутгийн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг нэгдсэн зохион байгуулалтанд оруулж, харилцан ашигтай хамтран ажиллахад нь дэмжих зорилготой "Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛ” ТББ өнгөрсөн онд байгуулагдсан билээ. Тус төрийн бус байгууллага байгуулагдсанаас хойш аймаг орон нутагтаа олон төрлийн үзэсгэлэн яармаг, эрдэм шинжилгээний хурал, гадна дотны аялагчдыг хүлээн авч эрчимтэй ажиллаж байна. Мөн олон улсын томоохон үзэсгэлэн яармагуудад амжилттай оролцож, хил залгаа хөрш орнуудын аялал жуулчлал эрхлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж туршлага солилцох ажилуудыг хийж байгаа билээ. Энэ удаа "Дорнод Аялал жуулчлалын нэгдэл" ТББ, Дорнод аймгийн Баянтүмэн сумын ЗДТГ, Дорнод аймгийн Баянтүмэн сумын Морин спорт уяачдын холбоо, Сүхбаатар аймгийн Жавхлант шарга морин спортын холбоод хамтран "Хурдан адууны үзэсгэлэн худалдаа" зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэн худалдаа 21 аймгийн морь сонирхогчид оролцох боломжтой бөгөөд ажнай хурдан хүлгийн дуудлага худалдаа болно.
Уг үзэсгэлэн 2017.05.20-21 ний өдрүүдийн 10:00-15:00 цагийн хугацаанд Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт зохион байгуулагдана. Энэхүү үзэсгэлэн худалдаан оролцох хүсэлтэй морь сонирхогч өөрийн оролцуулах адууны фото зураг танилцуулгын хамт 05 дугаар сарын 10-ны өдрийн өмнө зохион байгуулах багт хүргүүлж, оролцох эрхийн мандатаа авах юм байна.
Хурдан морьдоор хийморио сэргээдэг Монгол түмэн өргөнөөр оролцоно уу.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=23498
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
Сэтгэгдэл бичих