Тамсагийн сав газрыг 25 жилийн турш эзэгнэн сууж буй урд хөршийн зуун хувийн хөрөнгө оруулалттай уг компани өөрийн талд үнэмлэхүй ашигтай байдлаар бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, нийт ажилчдын гуравны нэг хүрэхгүй хувьд Монгол иргэдийг хөдөлмөрийн хатуу нөхцөл дор зүтгүүлж, мэргэжлийн хяналт, татварын байцаагч нарын тавьсан акт, торгуулиудыг хүртэл хав дарах, нөхөн сэргээлт хийдэггүй байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулсах, Монгол ажилчдыг дарамтлах, зодох гээд хууль зөрчсөн баримтууд дэлгэгдэх болсоор нэлээд хугацаа өнгөрчээ.
Тэгвэл саяхан Матад сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа"Петро Чайна Дачин Тамсаг” компанийн 21-р талбайд Хядад өнгө аястай луу бүхий хээ хуартай цайз хэрэм мэт хаалга босгожээ. Энэхүү хаалган дээр "Тамсаг 21-р талбай" гэсэн Хятад ханзаар бичсэн хаягийг Монгол нэрийн өмнө байршуулж, Монгол үсгийн понтноос 1/2 хэмжээтэй байна гэсэн хаягжуулалтын тухай хууль, журам, стандартыг зөрсөн байна. Иймэрхүү байдлаар урд хөршийн Хятаджуулах бодлого буюу хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь манайх гэдэг нарийн арга яваад байна гэлтэй. Ингэж бидний нутагт өөрийн юм шиг авирлаж байгааг орон нутгийн хяналт тавих байгууллагууд анхааралдаа авна гэж найдаж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих