Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын "Хэнийг ч орхигдуулахгүй байх” үндсэн үзэл баримтлал, "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, "Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ыг үндэслэн боловсруулсан "Дорнод аймгийн Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх” дэд хөтөлбөрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцэн батлав.
Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн боловсруулсан уг дэд хөтөлбөр нь 2017-2026 он хүртэл хоёр үе шаттай явагдах бөгөөд хүн амд эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэн, нотолгоонд суурилсан оношлогоо, эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх замаар тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан эрүүл дундаж наслалтыг уртасгах гол зорилгын дагуу хэрэгжинэ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=23505
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих