Дорнод аймгийн 2016-2025 оны хөгжлийн хэтийн зорилтод "Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмад настан зэрэг хүн амын зорилтот бүлэгт чиглэсэн бодлого боловсруулан хэрэгжүүлж, тэдэнд ээлтэй төрийн үйлчилгээг нэмэгдүүлнэ.” гэж тусгасан.
Мөн аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгүүдэд тусгагдсаны дагуу Дорнод аймгийн "Оюутны хөгжил” хөтөлбөрийг боловсруулан аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 4-р сарын 27-ны өдрийн ээлжит 4 дүгээр хуралдаанаар батлуулав.
"Оюутны хөгжил” хөтөлбөрийг "Орлоготой оюутан”, "Эрүүл оюутан”, "Оюунлаг оюутан”, "Хариуцлагатай оюутан-Хамтын хөгжил” гэсэн 4 зорилтын хүрээнд 2020 он хүртэл хэрэгжүүлэх юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=23506
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих