МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
Дугаар 201
2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3, 8.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан аж ахуйн нэгжийн гадаадын ажиллах хүч, мэргэжилтний Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж, 2 дугаар хавсралтад заасан аж ахуйн нэгжийн гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд мөн хугацаанд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт зөвшөөрсүгэй.
2. "Монцемент билдинг материалс” ХХК-ийн 710, "Монголын алт” ХХК-ийн 1600 гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.
3. Энэ тогтоолын дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2017 онд буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд мэдэгдэхийг холбогдох сайд нарт даалгасугай.
4. Мэргэжилтэй ажиллах хүчнийг дотооддоо сургаж бэлтгэх, мэргэжлийн өндөр ур чадвартай гадаадын мэргэжилтнийг дагалдуулан мэргэшүүлэх арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт, уг үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг холбогдох сайд нарт тус тус үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.НОМТОЙБАЯР
Засгийн газрын 2016 оны 201 дүгээр
тогтоолын 1 дүгээр хавсралт
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦААГ
СУНГАХ АЖ АХУЙН НЭГЖИЙН ЖАГСААЛТ
№ |
Аж ахуйн нэгжийн нэр |
Гүйцэтгэх үйл ажиллагаа |
Гадаадын ажиллах хүч, мэргэжилт-ний тоо |
Авто замын барилгын салбарт (төмөр зам, нисэх буудал) |
|||
1 |
"Эс Си Ти И Си Эм” ХХК |
Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд Олон улсын нисэх онгоцны буудал барих төслийн ажил гүйцэтгэх |
101 |
2 |
"Аржкапитал” ХХК |
"Петрочайна дачин тамсаг Монгол” компанитай байгуулсан гэрээний дагуу Тосон уул-Баянхошуу боомт чиглэлийн 104 км авто замын барилгын ажил гүйцэтгэх |
76 |
Газрын тосны салбарт |
|||
3 |
"Петрочайна дачин тамсаг Монгол” ХХК |
Дорнод аймгийн Матад сумын Тамсагийн сав газарт Газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхлэх |
968 |
Уул уурхай, эрчим хүч, барилгын материалын үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрийн салбарт |
|||
4 |
"Монголын алт” ХХК |
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Хөхцавын шохойн ордыг түшиглэн цементийн үйлдвэр барих, мөн аймгийн Мандах суманд Цагаансуваргын зэс, молибденийн ордыг түшиглэн баяжуулах үйлдвэрийн барилгын ажил гүйцэтгэх |
100 |
5 |
"Монцемент билдинг материалс” ХХК |
Дорноговь аймгийн Өргөн суманд Монцемент үйлдвэрийн барилга барих ажил гүйцэтгэх |
60 |
6 |
"Оюу толгой” ХХК |
Өмнөговь аймагт зэсийн баяжмал олборлох, борлуулалт, экспорт, гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх |
350 |
7 |
|
Дорнод аймгийн Дашбалбар суманд Улааны полиметаллын олборлолтын ажил гүйцэтгэх |
81 |
Барилгын салбарт |
|||
8 |
"Баярсконстракшн” ХХК |
Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороонд орон сууцны 7 дугаар хорооллын цогцолбор, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ болон Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 594 айлын, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 400 айлын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх |
200 |
9 |
"Сентури лэндмарк” ХХК |
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд "Элизабет” хотхоны 210 айлын
16 давхар 2 барилгын ажил гүйцэтгэх |
100 |
10 |
"Кумрунг” ХХК |
"Гангар инвест” компанийн "Шинэ Амгалан” болон "Шинэ Налайх” хороолол, "Гэрэгэ констракшн” ХХК-ийн УСУГ-ын ажилчдын 120 айлын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх |
140 |
11 |
"Пи Ай Эм Эм” ХХК |
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд "Шинэ яармаг” орон сууцны хорооллын барилгын ажил гүйцэтгэх |
99 |
12 |
"Тулгаконстракшн” ХХК |
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 252 айлын орон сууц, Багануур дүүргийн 1 дүгээр хороонд 33 айлын орон сууцны хотхон барих ажил гүйцэтгэх |
28 |
13 |
"Тэлмэнконстракшн” ХХК |
Налайх дүүрэгт 6000 айлын орон сууцны "Шинэ Налайх” цогцолбор хорооллын барилга угсралт, дотор заслын ажил гүйцэтгэх |
100 |
14 |
"Доншин газрын тос монгол” ХХК |
Дорноговь аймагт газрын тос хайх, хамгаалах, тээвэрлэх, хадгалах, борлуулалтын үйл ажиллагаа гүйцэтгэх |
64 |
************************************************
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4.1.4, 7.3, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсад 2017 онд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажиллагчдын тоонд гадаадын ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоолын хавсралтад заагаагүй салбарт гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тухайн байгууллагын нийт ажиллагчдын 5 хүртэл хувь байхаар тогтоосугай.
3. Аж ахуйн нэгж, байгууллагын гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо энэ тогтоолын хавсралтаар баталсан хувиас илүү гарсан нөхцөлд 50 (тавь) хүртэлх гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн авах тохиолдолд асуудлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын түвшинд, 50 (тавь)-иас дээш гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн авах тохиолдолд асуудлыг Засгийн газарт оруулж байхыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт үүрэг болгосугай.
4. Аж ахуйн нэгж, байгууллагын гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтнийг эрүүл мэндийн урьдчилсан төлбөрт үзлэгт хамруулж байхыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт үүрэг болгосугай.
5. Энэ тогтоолын хавсралтад заасан гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний нийт ажиллагчдын тоонд эзлэх хувийг Засгийн газар хоорондын гэрээ байгуулах, тендер зарлах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд баримтлан ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.НОМТОЙБАЯР
Засгийн газрын 2016 оны 137 дугаар
тогтоолын хавсралт
2017 ОНД АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН НИЙТ МОНГОЛ АЖИЛЛАГЧДЫН ТООНД
ГАДААДААС АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЛЭХ ХУВЬ, ХЭМЖЭЭ
Үйл ажиллагааны салбарын ангилал | Нийт ажиллагчдын тоо | ||||
15-30
|
31-50 | 51-100
|
101-200 | 201-түүнээс дээш | |
Гадаадын ажиллах хүч, мэргэжилтний
эзлэх хувь |
|||||
ХӨДӨӨ АЖ АХУЙ, ОЙН АЖ АХУЙ, ЗАГАС БАРИЛТ, АН АГНУУР | |||||
Нэг наст ургамлын тариалалт | 10 | 15 | 20 | 25 | 30 |
Мал, амьтны ашиг шимийг авахад туслах үйл ажиллагаа | 10 | 15 | 20 | 25 | 30 |
УУЛ УУРХАЙН ОЛБОРЛОЛТ | |||||
Газрын тос, байгалийн хийн олборлолт | 10 | 20 | 60 | 70 | 70 |
Газрын тос, байгалийн хийн хайгуул | 10 | 20 | 60 | 65 | 65 |
Уул уурхайн олборлолтын туслах бусад үйл ажиллагаа | 10 | 20 | 20 | 25 | 25 |
БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР | |||||
Нэхмэлийн үйлдвэрлэл | 20 | 20 | 20 | 25 | 25 |
Хими, химийн төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл | 15 | 15 | 15 | 15 | 15 |
Төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэл | 15 | 15 | 15 | 15 | 15 |
Металл үйлдвэрлэл | 15 | 15 | 15 | 15 | 15 |
Бусад боловсруулах үйлдвэрлэл | 15 | 15 | 15 | 15 | 15 |
Машин, тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах, холбогдох засвар үйлчилгээ | 10 | 15 | 20 | 25 | 25 |
ЦАХИЛГААН, ХИЙ, УУР, АГААРЖУУЛАЛТ | 10 | 10 | 10 | 10 | 10 |
УС ХАНГАМЖ, БОХИР УС ЗАЙЛУУЛАХ СИСТЕМ, ХОГ, ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ БОЛОН ЦЭВЭРЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА | 10 | 15 | 20 | 25 | 30 |
БАРИЛГА | |||||
Барилга угсралт | 10 | 15 | 15 | 20 | 25 |
Уул уурхайн барилга угсралт | 10 | 20 | 25 | 30 | 35 |
Төмөр зам болон авто замын байгууламж барих үйл ажиллагаа | 10 | 20 | 25 | 30 | 45 |
БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА, МАШИН, МОТОЦИКЛИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ | |||||
Моторт тээврийн хэрэгсэл, мотоциклийн бөөний болон жижиглэн худалдаа, засвар үйлчилгээ | 10 | 10 | 10 | 10 | 10 |
ТЭЭВЭР БА АГУУЛАХЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА | 25 | 25 | 25 | 25 | 25 |
ЗОЧИД БУУДАЛ, БАЙР , СУУЦ БОЛОН НИЙТИЙН ХООЛНЫ ҮЙЛЧИЛГЭЭ | |||||
Зочид буудал, байр сууцаар үйлчлэх үйл ажиллагаа | 15 | 15 | 15 | 15 | 15 |
МЭРГЭЖЛИЙН, ШИНЖЛЭХ УХААН БОЛОН ТЕХНИКИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА | |||||
Шинжлэх ухааны эрдэм шинжилгээ, ололт, судалгааны үйл ажиллагаа | 30 | 30 | 30 | 30 | 30 |
УДИРДЛАГЫН БОЛОН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА | |||||
Аялал, жуулчлалын агентлаг, аяллын операторын үйл ажиллагаа | 10 | 15 | 20 | 20 | 20 |
БОЛОВСРОЛ | |||||
Бага болон бүрэн дунд, бусад боловсрол олгох үйл ажиллагаа | 40 | 40 | 40 | 40 | 40 |
Техник мэргэжлийн дунд боловсрол болон дээд боловсрол олгох үйл ажиллагаа | 30 | 30 | 30 | 30 | 30 |
Гадаадын хөрөнгө оруулалттай олон улсын хөтөлбөрөөр сургалт явуулдаг боловсролын байгууллагад | 75 | 75 | 75 | 75 | 75 |
ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД БА НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА | |||||
Хүний эрүүл мэндийн үйл ажиллагаа | 10 | 10 | 15 | 15 | 15 |
Оршин суугчдад үзүүлэх халамжийн үйл ажиллагаа | 10 | 10 | 15 | 15 | 15 |
УРЛАГ, ҮЗВЭР, ТОГЛООМ НААДАМ | |||||
Бүтээл туурвих, урлаг, үзвэр, үйлчилгээний үйл ажиллагаа | 10 | 10 | 10 | 10 | 10 |
Спорт, зугаа цэнгэл, чөлөөт цагийн үйл ажиллагаа | 10 | 10 | 10 | 10 | 10 |
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БУСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА | |||||
Хувийн болон өрхийн хэрэглээний зориулалттай бараа, компьютерийн засвар үйлчилгээ | 10 | 10 | 15 | 15 | 15 |
Хувийн үйлчилгээний бусад үйл ажиллагаа | 10 | 10 | 15 | 15 | 15 |
ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА, СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА | |||||
Олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагаа | 40 | 40 | 40 | 40 | 40 |
Хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий гадаад, дотоодын төрийн бус байгууллагын үйл ажиллагаа | 30 | 30 | 30 | 30 | 30 |
Жич: 1/ 5-15 хүртэлх монгол ажиллагчидтай аж ахуйн нэгж, байгууллага 1 гадаадын иргэн ажиллуулж болно.
2/ Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө оруулагч хуулийн этгээдийн удирдах бүрэлдэхүүний 3 төлөөлөгч, гадаадын хөрөнгө оруулагч 1 хувь хүнийг хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн энэ тогтоолд заасан хувь хэмжээнд хамааруулалгүй хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгож болно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих