<!-- MBegin:http://dursamj.mn/uploads/posts/2017-04/1493348716_9f325d7f07901ebfadb113faf12f771c.jpg| --> <!-- MEnd -->
Хэдхэн хоногийн өмнө Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт орших "Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн нефтийн үйлдвэрт ажиллахаар олон зуун хятад иргэд манай улсын хил нэвтэрсэн тухай мэдээлэл цацагдсан нь цахим орчинд шүүмжлэл дагуулсан.
Тэгвэл Тамсагийн үйлдвэртэй холбоотой дахин нэг томоохон шүүмжлэл сошиалд өрнөлөө. Тодруулбал, тус үйлдвэрийн ажилчид Мэнэнгийн талд хятад хэв маяг бүхий хот босгож байгаа нь олон нийтийн дургүйцлийг ихээр төрүүлсэн байна.
Энэ талаар фэйсбүүк сүлжээнд иргэд, "Мэнэнгийн тал минь Хятад дүр төрхтэй хуультай болж эхэллээ. Монгол үсгийн фондоос гадаад үсгийн фонд 2/1 хэмжээтэй бага байх ёстой гэсэн хууль дүрэм байдаг байсан да. Энд Хятадууд ноён гарч, Монгол хүн өөрийн эх орондоо боол мэт тэдний харцаар хөдлөж халагдчих вий гэсэн айдастай ажиллаж амьдардаг байна” гэх мэтээр санал сэтгэгдлээ хуваалцжээ.
Х.Онон
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=23512
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих