2014 оны төсвийн орлого 6.8 их наяд, зардал 7.2 их наяд төгрөг байхаар баталсан. Төсвийн тогтвортой байдлын хуулиар бол төсвийн алдагдал ДНБ-ий хоёр хувиас хэтрэх ёсгүй. Тиймээс энэ жилийн төсвийн алдагдлыг 410 тэрбум төгрөг байхаар баталсан юм. Энэ нь хуульд заасан хоёр хувьтай тэнцэж байгаа гэсэн үг. Гэвч энэ оны төсөв эхний улиралдаа 300 тэрбум төгрөгөөр тасарчихаад буй. Хэрэв алдагдлын хэмжээ дөрвөн улирлын турш энэ хэмжээгээрээ тасарвал төсвийн алдагдал 1.2 их наяд төгрөг болно. Өөрөөр хэлбэл, Монгол Улс 2014 онд хийхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалттайгаа тэнцэх хэмжээний алдагдлыг хүлээх юм.
Н.Батбаяр Өнгөрсөн онд төсвийн төслийг оруулж ирэхэд УИХ зарим асуудлыг шийдэж өгөөгүй. Тухайлбал, гадаад өр, зээлийн хэмжээний тухай. Саяхан та Ашигт малтмалын тухай хуулийг заавал хэрэгжүүлэх хэрэгтэй гэчихээд саналаа өгөлгүй картаа сугалаад гараад явчихаа биз дээ. УИХ-ын ийм үйл ажиллагаа биднийг доголдолд оруулаад байна. Асуудал байна уу, байна. Өнөөдөр төсөлд тусгагдаагүй, хөрөнгө мөнгө нь шийдэгдэхгүй байгаа 400 орчим объект орхигдлоо. Яагаад гэвэл төсөв хязгаартай. Хүн бүр хэлсэн үгэндээ эзэн болж, идсэн хоолондоо сав болж байх ёстой
Б.ЭНХЖАРТАЛ /ӨДРИЙН ШУУДАН/
Энэ тухай өнгөрсөн баасан гаригийн чуулганаар энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэх үед яригдсан юм.
Улсын Их Хурлын 30 дугаар тогтоолоор Монгол Улсын 2014 оны төсвийн бараа, үйлчилгээний зарим
зардлыг 10-30 хувиар бууруулж, хэмнэлттэй ажиллах боломжийг судлан,
саналаа тодотголын төсөлд тусгахыг Засгийн газарт даачгасан. Иймээс энэ
сараас эхлээд оны эцэс хүртэл хугацаанд зарцуулахаар төлөвлөсөн урсгал зардлыг 10-30 хувь бууруулахаар Засгийн газар тооцжээ. Энэ нь 40 орчим тэрбум төгрөг юм. Үүний зэрэгцээ зарим арга хэмжээний урсгал зардлыг төсөлд нэмж тусгасан байна. Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр энэ оны төсвийн жилд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх эх үүсвэр дээр төсвийн тодотголоор 35 тэрбум төгрөг нэмж тусгахаар харилцан тохиролцож, шийдвэрлэсний дагуу урсгал зардлыг нэмэгдүүлж байгаа аж.
Уг асууддыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг Их хуралд танилцуулсан бөгөөд, холбогдох сайдуудын хамт гишүүдийн асуултад хариулсан. Гэхдээ энэ удаагийн тодотгол "жинхэнэ" биш. Өөрөөр хэлбэл, нэг сарын дараа Засгийн газраас дахин төсвийн тодотголыг оруулж ирэх гэнэ. Учир нь төсвийн хуулийг батлахдаа зарим ажлыг тэг дүнтэйгээр төсөвт суулгасан. Аудитын байгууллагын шүүлтүүрээр
оруулсан тэдгээр обьектуудын "амь тариа" болох хөрөнгийг шийдэж өгөхийн
тулд одоогийн тодотголыг оруулж байгаа аж. Энэ талаар Эдийн засгийн
хөгжлийн сайд Н.Батбаяр "Жинхэнэ төсвийг өргөн барихдаа валютын ханшийг
өнөөгийн байдалтай нь илүү ойртуулж оруулж ирнэ" гэсэн
юм.
Харин МАН-ын бүлгийн гишүүд дутуу
боловсруулсан төсвийн тодотголын төслийг буцаах шаардлагатай гэж байв.
Тэд "Халтуурдсан төсвийн төсөл оруулж ирж УИХ-ыг доромжилж байна" хэмээн
шүүмжилсэн юм. Тухайлбал, Ч.Хүрэлбаатар гишүүн "Одоогоос зургаан сарын
өмнө 2014 оны улсын төсвийг баталсан. Тэр үед та нар валютын ханшийг
1384 төгрөгөөр оруулж ирсэн. Тухайн үедээ валютын ханш зах дээр 1650
орчим төгрөг байсан. Гэтэл "Эдийн засаг сайн байна. Энэ бол түр зуурын
хямрал" гэж тархи угаасаар байгаад батлуулсан. Гэтэл тодотголд валютын
ханшийг дахиад 1384 төгрөгөөр оруулаад ирсэн байх юм. Бизнес эрхлэгч,
ард түмнийг ингэж доромжилж болохгүй шүү дээ. Бодит байдал дээр валютын
ханш 1800 болчихоод явж байна шүү дээ. Энэ чинь хөрөнгө оруулалтад тавьсан
та нарын жагсаалтад нөлөөлнө шүү дээ. Бид ийм худлаа бичиг баримт боловсруулаад суух юм уу. Тиймээс гуйж байна, төслөө татаад авчих, Ерөнхий сайд аа" гэсэн юм. Мөн Ө.Энхтүвшин гишүүн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт хандан "УИХ-ын гишүүдийг орон нутагт ажиллуулж жорлонгоос эхлээд цахилгаан станц хүртэл бүхнийг судлаад хэрэгтэй, шаардлагатай зүйлсийн жагсаалтыг гаргаад ир гэсэн. Нийт 300 гаруй триллион төгрөг болсон. Үүнийгээ хэзээ төсөвт суулгах юм бэ. Монгол банкны удирдлагуудтай уулзахад "Бид валютын ханшийг дийлэхгүй" гэж байна билээ. Удахгүй хоёр мянган төгрөгт хүрнэ. Валютын ханш ингэж өсөөд байхад та бүхэн инфляцийг нэг оронтой тоонд барина гэснээ яаж хэрэгжүүлэх гэж байгаа юм бэ" хэмээн асууж байлаа.
Харин УИХ-ын дарга З.Энхболд, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнбат нар "Төсвийн тодотголыг буцаах боломжгүй.
Хуулиараа ч буцаах аргагүй. Тэгээд ч 140 обьектын хөрөнгө оруулалтыг
одоо шийдэж өгөхгүй бол цаг хугацаа хүлээхгүй" гэсэн юм. Д.Эрдэнэбат
"Эдийн засгаа хурдан сэргээе, ажил, уйлчилгээгээ явуулъя гээд яриад
байдаг хэрнээ оруулж ирсэн бүх саналыг үгүйсгээд байж болохгүй. 253
царцаасан обьектын нэрийг тодотголоор нэг бүрчлэн оруулж ирнэ гэвэл нэг
их наяд гаруй төгрөг байгаа, үүнийг төсөв дийлэхгүй гэдгийг бүгд л мэдэж
байгаа. Ийм ойлгомжтой юман дээр бие биеэ барьцаалсан байдалтай битгий
ажиллаач ээ. Гоё, гоё юм ярьж болно. Засгийн газрыг янз, янзаар муулж
болно. Гэхдээ Засгийн газарт байгаа бодит хүндрэлийг манайхан үгүйсгээд
байгаа гэдгээ маш сайн тооцох хэрэгтэй. Ажил хиймээр байна, эдийн засгаа
хурдан эрчимжүүлмээр байна. Өчигдөрхөн баталсан тогтоолынхоо эсрэг
зүйлийг ярих шаардлага байхгүй. Энэ асуудлыг зайлшгүй хэлэлцэх ёстой.
Хөрөнгө оруулалтын асуудлыг хурдан шийдвэрлэж, энэ сардаа багтаагаад
царцаасан төслүүдийн ажлыг эхлүүлэхгүй бол эдийн засаг буруу тийш явна
шүу гэдгийг хэлчихье" хэмээв.
Ингээд төсвийн тодотголыг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлэв. Төсвийн тодотголын хүрээнд өрнөсөн хэлэлцүүлгийг тоймлон хүргэе.
Л.Энх-Амгалан: Нэг жилд хэдэн удаа тодотгол хийх гээд байгаа юм. Намар дахиад тодотгоно гэж яриад байх юм?Н.Батбаяр Өнгөрсөн онд төсвийн төслийг оруулж ирэхэд УИХ зарим асуудлыг шийдэж өгөөгүй. Тухайлбал, гадаад өр, зээлийн хэмжээний тухай. Саяхан та Ашигт малтмалын тухай хуулийг заавал хэрэгжүүлэх хэрэгтэй гэчихээд саналаа өгөлгүй картаа сугалаад гараад явчихаа биз дээ. УИХ-ын ийм үйл ажиллагаа биднийг доголдолд оруулаад байна. Асуудал байна уу, байна. Өнөөдөр төсөлд тусгагдаагүй, хөрөнгө мөнгө нь шийдэгдэхгүй байгаа 400 орчим объект орхигдлоо. Яагаад гэвэл төсөв хязгаартай. Хүн бүр хэлсэн үгэндээ эзэн болж, идсэн хоолондоо сав болж байх ёстой
Ч.Улаан: Тодотгол хийхийг хуулиар хязгаарлаагүй. Өнөө жилийн хувьд хоёр удаа тодотгол хийх юм шиг байна. Төсвийн хуулиар тодотгол хийхийг заалтаар оруулчихсан. Энэ удаагийнх их хязгаарлагдмал хүрээнд ярина. Одоо хөрөнгө оруулалтаа тодорхойлоод зарлагаа оновчтой болгох асуудал яригдана.
Сү.Батболд: Биднийг Засаг барьж байх үед янз бүрээр хардаж сэрдэж байсан. Ялангуян Таван толгой дээр хийгдсэн "Чалко"-гийн гэрээ бол хамгийн том жишээ. Гэрээ хэлэлцээ дутуу хийгдсэн, үнэ ханш нь бага гээд л янз бүрээр шүумжилж байлаа. Түүнийг сайжруулах үүрэг нь өнөөгийн Засгийн газарт бий. Энэ зарчмаар бид Оюутолгойн гэрээг сайжруулаад явуулж ирсэн. Энэ Засгийн газар "Чалко"-гийн гэрээг дахин ярина гээд ачилтыг нь хэдэн сараар зогсоосон. Үр дүнд нь зээлийн хүү буураагүй. Энэ хохирлыг тооцож үзсэн үү. Өөрөөр хэлбэл "Чалко"-гийн гэрээг маргааны сэдэв болгосон хохирлыг тооцож үзсэн үү.
Н.Батбаяр: "Чалко"-гийн гэрээний хувьд таны хэлсэнтэй санал нэг байна. Хоёр намын бүлгээс хамтарсан ажлын хэсэг гарч, энэ асуудлыг дотооддоо нэг шийдэлд хүрч хаах хэрэгтэй. Хий хоосон зүйл дээр маргаад яах вэ дээ.
Сү.Батболд: Биднийг Засаг барьж байх үед янз бүрээр хардаж сэрдэж байсан. Ялангуян Таван толгой дээр хийгдсэн "Чалко"-гийн гэрээ бол хамгийн том жишээ. Гэрээ хэлэлцээ дутуу хийгдсэн, үнэ ханш нь бага гээд л янз бүрээр шүумжилж байлаа. Түүнийг сайжруулах үүрэг нь өнөөгийн Засгийн газарт бий. Энэ зарчмаар бид Оюутолгойн гэрээг сайжруулаад явуулж ирсэн. Энэ Засгийн газар "Чалко"-гийн гэрээг дахин ярина гээд ачилтыг нь хэдэн сараар зогсоосон. Үр дүнд нь зээлийн хүү буураагүй. Энэ хохирлыг тооцож үзсэн үү. Өөрөөр хэлбэл "Чалко"-гийн гэрээг маргааны сэдэв болгосон хохирлыг тооцож үзсэн үү.
Н.Батбаяр: "Чалко"-гийн гэрээний хувьд таны хэлсэнтэй санал нэг байна. Хоёр намын бүлгээс хамтарсан ажлын хэсэг гарч, энэ асуудлыг дотооддоо нэг шийдэлд хүрч хаах хэрэгтэй. Хий хоосон зүйл дээр маргаад яах вэ дээ.
Б.ЭНХЖАРТАЛ /ӨДРИЙН ШУУДАН/
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2354
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих