Дорнод аймгийн Иргэний нийгмийн байгууллага, ТББ-уудын чуулга уулзалт
өчигдөр аймгийн Засаг даргын ивээл доор ЗДТГ-т болж өнгөрлөө. "Төр
иргэний нийгмийн байгууллагын түншлэл 2014″ сэдвийн доор явагдсан энэхүү
чуулганаар төрийн зарим чиг үүрэгт хамаарах ажлуудыг ИНБ, ТББ-аар
гүйцэтгүүлэх боломж, аймаг орон нутгийн хөгжлийн төлөө хэрхэн хамтран
ажиллах талаар зөвлөлдлөө. Манай аймгийн ИНБ,ТББ-ууд нь өнгөрөгч 10
дугаар сард бага хурлаа хийж Зохицуулах зөвлөлөө 9 хүний
бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм. Харин энэ удаад зөвлөлийн гишүүд
санаачлан сүлжээ байгууллагуудаа оролцуулж чуулганыг зохион байгуулжээ.
ИНБ-ын зүгээс нийгмийн өмнө тулгараад байгаа хүндхэн асуудлуудыг
шийдвэрлэх хүрээнд хамтран ажиллах 4 чиглэл гарган чуулганаар
хэлэлцүүлсэн. Архидалт-гэмт хэрэг, Хяналт, хариуцлага, мэдээллийн ил тод
байдлыг сайжруулах, Гэр бүл-нийгмийн хөгжил, Байгаль орчин гэсэн
чиглэлүүдээр төртэй хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=236
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих