Хэрэг зөрчлийн шалтгааны дийлэнх нь архи, согтууруулах ундаа хэвээр байсаар байна. Өнгөрсөн хугацаанд эрүүлжүүлэх байраар 320 иргэн хоносон бөгөөд үүний 12 нь эмэгтэйчүүд байжээ. Эдгээр иргэдийн дийлэнх нь ажилгүй иргэд бол 4 төрийн албан хаагч байсан аж. Үүнтэй холбоотойгоор аймгийн засаг дарга төрийн албан хаагчдын нэр хүндийг унагаж буй дээрх хүмүүсийн нэрсийг тодорхой болгож, ТАЗөвлөлд танилцуулахыг Цагдаагийн газарт үүрэг болгосон юм. Мөн эрүүлжүүлэхэд "зочлогчдын” тоо пүрэв гарагт хамгийн их байсан аж.
Өнгөрсөн 14 хоногийн хувьд эхний 7 хоногт гудамж талбайд согтуугаар унтсан дуудлага 17 байсан бол сүүлийн долоо хоногт 21 болж өссөн. Согтуу хүнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн: 17 байснаа 19 болж өссөн байна. Иймд архидан согтуурах явдал эрс нэмэгдэж байгаа нь цаг агаар дулаарч байгаа болон оюутан залуучуудын амралт эхэлж байгаа зэрэг байдлууд нөлөөлж байгаа боловч архи согтууруулах ундаанаас татгалзах, иргэдийн сэтгэлгээ ухамсар төдийлөн өөрчлөлт орохгүй байгаа байдал ажиглагдаж байна.
Сүүлийн хагас сарын хугацаанд Хэрлэн сумын 1,2,9-р багууд болон Дашбалбар суманд захиргааны зөрчил хамгийн их гарсан бол 4, 10-р баг, Баянтүмэн суманд гэмт хэргийн шижтэй дуудлага зонхилжээ. Иргэдийн дуудлага гомдол долоо хоногийн пүрэв, бямба гарагуудад их ирдэг байна.
Гэмт хэргийн илрүүлэлт:
2014 он гарсаар Бүртгэгдэх үедээ сэжигтэнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй байсан 92 хэргээс 48 хэргийг илрүүлж, яллагдагчаар татсан, нийт эзэнгүй хэргийн илрүүлэлт 52,1 хувь байна.
Г.Алтанхуяг/Dornod.NET
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих