Аймгийн Засаг даргын "Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах тухай” захирамжаар урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө, зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан.
2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл ахалсан, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал, ОБГ-ын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Б.Цогтбаяр, Байгаль орчин аялал жуулчлалын газрын ойн албаны дарга Н.Мөнхсайхан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Хөлөнбуйр, Булган, Баянтүмэнд суманд ажиллав.
Тус ажлын хэсэг сумдын Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгах, урьдчилан сэргийлэх төлөвлөгөөтэй танилцаж арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм, мөн иргэдийг нэн ялангуяа мал бүхий иргэдэд сумын зүгээс гал түймрээс урьдчилан сэргийлэх санамж мэдээлэл хүргэж буй байдал, гал түймрийн аюулыг хэрхэн аюулгүй давах гарах талаар сайтар сургаж бэлтгэх, малчин өрхийг гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг бодит байдалд нийцүүлэн хийх зэрэг ажлуудтай танилцаж, заавар, чиглэл өгч ажиллаж байна. Ажлын хэсэг үргэлжлүүлэн Матад, Халхгол сумдад ажиллана.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих