Баргачууд урт удаан нүүдэлч малжлалын амьдрал дундаа таван хошуу малын ашиг шимийг хүртэж, ялангуяа идэж өмсөх эдэлж хэрэглэх, нүүдэлэх, дайн байлдаан хүртэл адууг уналаг хөсгөндөө хэрэглэн ашиглаж, "Адуу тамгалах” ёсыг баринтгалсан байна. Малчид адуугаа тамгалдаг нь бусдын адуу малаас ялгах үүднээс тамга тавьдаг. Малчид хэдийгээр өөрийнхөө өсгөж үржүүлсэн мал сүргээ өнгө зүсэм, онцлог шинжээр нь ялган таньж бүртгэдэг боловч алдаж хаяагдсан буюу бусдын сүрэгтэй нийлсэн малаа таньж авахдаа ям тамгаар нь хуулийн гэрч болгодог. Тиймээс "Алтан биед аман гэрч, адуу малд тамга гэрч” гэдэг. Тамга нь хуулиар батлах гэрч баримт болдгоор үл барам малын энх мэндийг ивээх, өнөр өсхийг соёрхох ид шидтэй бэлэг тэмдэг гэж үздэг. Баргачууд адууг хоёр гурван настайдан хавар намрын улиралд тамгалж голдуу хаврын улиралд тамгалан. Хаврын улиралд үс гуужихаас нь өмнө тамгалбал шинэ үс ургасан ч тамга нь тод илэрч үс нь гуужсан хойно тамгалбал балархай болдог. Мал унааны тамгыг эхэндээ хүрлээр цутгаж байснаа сүүлээр нь төмрөөр үйлдэх болж их бага хоёр хэлбэртэй гэдэг, их тамгыг адуу тэмээнд хэрэглэж, бага тамгыг голдуу үхэр, ямаанд эвэр тамга болгож хэргэлдэг. Адуу тамгалахад нэгдэх тамгыг заавал гэрийн эзэн өөрөө дарах буюу айл усандаа хүндтэй, адуу малд хайртай настаныг урьж даруулдаг. Адуунд тамга дарахдаа тамгалах газрынхан үсийг хайчлах буюу усаар норгосны дараа халуун тамгаараа эв тохитой дардаг. Тамгыг аргал хүрзийн галаар хамгаалж хэт улиасгахгүй байдаг. Тамгалхад хэд дарвал мах нь түлэгдэж дутуу дарвал балархай гарах тул тохиромжтой дархыг маш хичээдэг. Адууны гуя ташаагаас өөр газар тамгалдаггүй. Учир нь адуу бол ганган гэгээнсэг амьтан болхоор тэмээтэй адилхан хацар дээр нь тамгалвал үзэмж муутай болж сүр жавхаа нь дарагддаг. Баргачууд тамган дээр алхаж гарахыг онцгой цээрлэж унага мал тамгалах үедээ тамгын толгойг доош хандуулан авч явахыг цээрлэдэг. Нэн ч малын тамгаар газар тамгалвал мал хорогдон гэж онц цээрлэдэг. Худалдах адууныхаа дэл хялгасаас суглан авч ишинд нь уяад малынхаа хишиг буяныг тамгандаа хурааж хадгалж буй гэдэг заншил буй.Адууг сүргийнхээ сүүлийн адууг тамаглахдаа "Тамгалсан адуу минь тал бүрхэж, тэмдгэлсэн адуу минь тэнгэрийн одон шиг үржээрэй! " гэж ерөөдөг юм.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=23678
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих