ОХУ Аугаа их эх орны дайны ялалтын баярт зориулж монгол моринд зориулсан хөшөө босгож байгаа талаар цахим орчинд тараад байсан билээ. Дэлхийн II дайны үед Зөвлөлтийн армид зүтгэж явсан монгол морьдын хөшөө ийнхүү 70 жилийн дараа Москва хотын төвд сүндэрлэлээ. Барималчид хөшөөг ялалтын баяр гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажилласан бөгөөд маргааш нээлтээ хийх юм байна.
Уг морины хөшөө нь Берлины зүг хүнд их буу, техник чирч яваа монгол адууг дүрслэн хийгдсэн аж. Дайны хүнд хэцүү он жилүүдэд монголчууд адуугаа тууж Оросын цэргүүдэд хүргэж байсан талаар түүхэн эх сурвалжуудад дурьдсан байдаг. Тиймээс хожмын энэ өдөр энэхүү түүхийг дурсан эл хөшөөг барьжээ. Монгол моринд зориулан босгосон анхны хөшөө юм.
"Ялалтад тэмүүлсэн Монгол морьд” хэмээх энэхүү хөшөөг Дорнод аймгийн уугуул, МУЭ-ийн шагналт барималч Аюурзанын Очирболд бүтээжээ.
Dornod.net


Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих